Рязаньд “ИЛ-76” онгоц унажээ
ОХУ-ын Рязань мужид өнөө өглөө /2022.06.24/ "Ил-76” тээврийн онгоц унажээ. Онгоц унах үеэр барилга байшин эвдэрч сүйдсэн талаарх мэдээлэл алга байна.
ОХУ-ын Онцгой байдлын яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, онгоц унасны дараа гал гарчээ. Урьдчилсан мэдээллээр таван хүн гэмтсэн бөгөөд онгоцонд 10 зорчигч байсан аж. Одоо аврах ажиллагаа явагдаж байгаа юм.
"Ил-76” онгоц унасны дараа гарсан галыг унтраасан байна. ТАСС агентлаг ослын газраас мэдээлэхдээ "Онгоц голын ойролцоох хувийн орон сууцнуудаас холгүй унасан. Гэмтэж бэртсэн хүмүүсийн гурвыг нь эмнэлэгт хүргэсэн” гэжээ.

https://news.zindaa.mn/48ue



