Ц.Нямдоржийг "явуулах цаг нь болсон" гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгджээ
Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2022.08.25) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. Одоо үүнтэй холбогдуулан Засгийн Газрын тухай хуулийг өөрчлөн батлах бас нэг ажил бий. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий Сайд өөрийн танхимд ажиллах сайдуудыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тангараг өргөх учиртай.
Үүнтэй зэрэгцэн хэн хэн сайд болох вэ? гэдэг өрсөлдөөн УИХ-ын гишүүдийн дунд явагдаж байна.
Юутай ч одоогоор тодорхой болсон зарим шийдлүүдийг сонирхуулья. ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ц.Нямдоржийг "явуулах цаг нь болсон" гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгдсэн байна. Түүний оронд Х.Нямбаатар ирнэ гэх хувилбар бий ч өөрөө бол Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаараа үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа юм байна.



