Голомт банктай хамт “Lemon Spice”-аар зочилъё
Монгол үндэсний болон олон улсын хоолны соёлыг нийтэд түгээх, танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой "Lemon Spice” хамгийн том хоолны фестиваль яг одоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын хоолыг нэг дороос амтлах боломжийг олгож буй "Lemon Spice” фестивальд Голомт банк ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй юм.
Тус фестивальд Улаанбаатар хотод тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийт 64 үйлчилгээний газрууд оролцох ба үндсэн 4 хэсэгт хуваагдан зочдод үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгдсөн байна. Та энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр шилдэг тогооч нарын хоолыг амталж, амьд хөгжмийн тоглолт үзэж, сонирхолтой тэмцээн, хөтөлбөрт оролцож, гэр бүл, найз нөхдөөрөө цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.



