НҮБ БНХАУ-г үндэстний цөөнхийн эрхийг зөрчсөн гэж үзэв

306

 

НҮБ-аас БНХАУ-г Шинжаан мужид Уйгар болон бусад үндэстний цөөнх иргэдийн эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзжээ.

Тодруулбал НҮБ-ын Хүний эрхийн комиссар Мишель Бачелет Шинжааны асуудлаар 48 хуудас бүхий тайланг өнгөрсөн Лхагва гарагт хэвлүүлсэн байна. Уг тайланд БНХАУ-ын эрх баригчид 2017-2019 онд Уйгар болон болон бусад лалын шашинтай үндэстний цөөнх иргэдийг шалтгаангүйгээр цагдан хорьсон гэж дүгнэжээ. Мөн хорих явцад эрүүдэн шүүж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, албадан ажил хийлгэж эрхийг нь ноцтой зөрсөн гэж үзсэн байна.  

Харин дээрх тайлан гарсны дараагаар Уйгар иргэд БНХАУ-д хариуцлага тооцох ёстой хэмээн шаардаж байна. Дэлхийн Уйгарын Конгрессын Ерөнхийлөгч Долкун Иса мэдээлэхдээ "НҮБ маш чухал тайлан гаргалаа. Энэ нь НҮБ болон НҮБ-ийн гишүүд орнууд БНХАУ-н эсрэг бодитой арга хэмжээ авах замыг нээж байна” гэж хэлжээ.

АНУ, Канад, Франц, Нидерланд, Их Британи зэрэг орнууд Уйгар иргэдийн дээрх мэдэгдлийг дэмжсэн байр суурьтай байгаа юм. Харин БНХАУ-н зүгээс уг тайланг худал мэдээлэлд үндэслэсэн, Хятадын эсрэг үзэлтнүүд зохиосон гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Aljaazera

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>