Төв аймгийн иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломж бүрдэнэ Мэдээ мэдээлэл 7-09-2022, 10:31 342 Хуваалцах Төв аймаг, Монгол банктай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Тус ажлыг Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван нар Орон нутагт шилжин суурьшсан иргэд, аж ахуйн нэгжүүдийг цогц бодлогоор дэмжих зорилтын хүрээнд өнөөдөр зохион байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэх юм. Ингэснээр Зуунмод хотын шинэ суурьшлын бүсэд барьж байгаа 1000 айл, 2 дугаар ээлжийн 2000, 3 дугаар ээлжийн 1500 айлын орон сууц, болон сумдад барьж байгаа Төрийн албан хаагчдын орон сууцыг иргэд бага хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой болж байна. 342 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 5-06-2019, 12:04 Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт шилжүүллээ… 22-05-2019, 11:22 Төрийн 192 мянган албан хаагчийн 66.3 хувь нь орон сууцтай… 14-11-2018, 09:29 Х.Баделхан: Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулж, ЗГ-т өргөн барина… 7-02-2018, 00:18 Ипотекийн зээлийн хүү 7, урьдчилгаа 25 хувь болно… 17-12-2017, 03:10 Бага дунд орлоготой иргэдэд зориулсан 198 айлын орон сууц барина… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.