МАН-ын даргын нүүдэлд АН-ынхан “шатах” ёстой юу?!
Ерөнхийдөө Ерөнхий сайд, МАН-ын дарга Оюун-Эрдэнэ намдаа, ер нь улс төрд “...Шинэ үе ирсэн шүү” гэдгийг өөрөө шулуухан хэлчихэж чадахгүй иймэрхүү үйлдэл, нүүдлээрээ үзүүлээд байх шиг байгаа юм.
Түүнчлэн “...Ганхүлэгийн томилгоо АН-ын залуусыг өдөөн хатгасан явдал” гэвэл бас үнэн. Үнэхээр ч АН-ын залууст хэцүү байгаа л даа. АН-д байгаа Оюун-Эрдэнийн үеийнхэн ах нарынхаа доороос гарахгүй нь тодорхой болсон.




