"Ажлаа өг" жагсаалыг санаачлагч Ж.Энхжаргалан дээр цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

387

"Ажлаа өг" жагсаалыг санаачлагч Ж.Энхжаргалан дээр цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа явуулжээ

 

Нэр бүхий иргэд Хан-Уул дүүргийн 18-р хороо "LC tower” байрны .... тоот гурван өрөө байрыг Б гэгчээс түрээслэн, мөрийтэй /покер/ тоглоом тоглож байсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Тухайн байранд мөн хар тамхи, мансууруулах бодис байсныг эд мөрийн баримтаар хураан авч, материалжуулан шалгаж байгаа аж. 
Эдэн дунд жагсаал цуглаан зохион байгуулдгаараа нийтэд танигдсан Ж.Энхжаргалан , АН-ын дарга С.Эрдэнийн хүү Энхтөгс, чөлөөтийн гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын нэр нөлөө бүхий хүмүүс байжээ хэмээн өнөө орой eguur.mn гэдэг нэртэй сайт мэдээлэв.
 
Үүнтэй холбоотойгоор иргэн Ж.Энхжаргалан  өөрийнхөө сошиал хуудсаар лайв стрим хийн, " 2022 оны 09 сарын 20-нд 21:40-23:40 хооронд найз дээрээ айлд орсон. Ороод 13 тоглосон. Тэгээд гарах гээд хаалга онгойлгов уу? үгүй юу 7 масктай мөрдөн байцаагч зохион байгуулалттай үгийн зөрүүгүй дайрч ирснээ бүх хүнийг утсыг хурааж, та нар юу хийж байсан үнэнээ хэл гэж чанга чанга орилж ханаруу хараад зогс гэснээ араас баахан гар утасаараа зураг дарсан. Түүнийгээ эгүүр гэдэг нэртэй сайтаар мэдээ болгоод цацчихлаа.
 
Энэ бол гүйцэтгэх ажиллагаа гэж дүгнэж байна. Бүх хүний халаасанд  байсан мөнгийг гаргаж ирээд, тухайн айлын гэрт байсан хамаг эмийн сан, эд зүйлсийг нийлүүлж, зохиомжлоод зураг авсан.
 
Бид нарыг хана руу харуулж зогсоочихоод цагдаа нар зөндөө орж гарсан. Өөрсдөө элдэв юм оруулж ирээд зураг авчихсаныг ч үгүйсгэхгүй. Биднийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр аваачаад  хар тамхины шинжилгээ авсан. Юу ч гараагүй. Мөрдөн байцаагч руугаа утасдаж лавлахад яагаад энэ хэргийн матерал задарч, мэдээ гарсныг мэдэхгүй байна гэсэн. Энэ хууль бус мэдээллийг түгээсэн Эгүүр гэдэг сайтыг шүүхэд өгнө. Миний утсыг чагнаж байсан юм шиг байна. Намайг Засгийн Газрыг шүүмжлээд дуугарсан учир ингэж байна гэж бодож байна. Ямар новшийн нийгэм болчихсон юм бэ? " гэлээ.
 
С.Сарнай
https://www.sonin.mn/news/crime/133546

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>