Түгжрэл бууруулахаар Д.Сумьяабазар 2022 онд 420 тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн алга гэв
Өнөөдөр /2022.11.08/ Ардчилсан намын Дэд дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Бадарсан, НИТХ-ын Төлөөлөгч Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ нь Хотын дарга Д.Сумъяабазар зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт Нийслэл хотын төсвийг төвлөрүүлсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Сонгинохайрхан дүүргээс бусад дүүрэгт оршин суудаг иргэд хотын даргын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн хохирч байна гэлээ.
Мөн утааны улирал эхэллээ. Нийслэлд сайжруулсан түлш хэрэглээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Жил бүр 35 тэрбум төгрөг утаагүй Улаанбаатар буюу сайжруулсан түлшийг зөвхөн түгээх зардалд зарцуулдаг.



