Д.Баясгалан: Биднээс хямд үнээр нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч нар бий

352

Д.Баясгалан: Биднээс хямд үнээр нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч нар бий

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихдаа "Бодь интернэшнл" групп санхүүжилтээ нүүрсээр авч, тонн тутмыг нь 60 ам.доллароор авах гэрээ хийсэн тухай мэдээлэл бий. 

Үүнд тус төмөр замын гүйцэтгэгч талаас дараах тайлбарыг өглөө. 


"Бодь интернэшнл" группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан "2019 оны үед "Эрдэнэс Тавантолгой" ХК гадаад болон дотоодын зах зээлээс мөнгө босгох гээд чадаагүй. Иймд цорын ганц санхүүгийн бололцоо нь нүүрсээ өгөх байсан тул нүүрсний гэрээ хийсэн.

Нийт төслийн 15 хувийг бэлнээр авч, үлдсэнийг нь нүүрсээр авч байгаа. 2019 оны IV улиралд бидэнтэй хийсэн анхны гэрээний үнэ 60 ам.доллар нь индексээр гарч ирсэн юм. Үүнийг томьёогоор гаргадаг. Одоо ч энэ томьёогоор гаргаж байгаа. Нүүрсний үнэ одоо ойролцоогоор 100 ам.доллар байна. Улиралд тутамд нүүрсний үнэ шинэчлэгддэг. Түүгээр нь бид авдаг.

Манайхаас хямдаар нүүрс авч байгаа Хятадын худалдан авагч нар бий. Бид хамгийн хямдаар авдаг нь биш. Улирал бүрийн эхэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний үнэ зарладаг ч хэзээ ч түүнийгээ мөрддөггүй. Урьдчилгаа өг, тэрийг тэгчихвэл үнээ буулгана гэдэг ч нүүрсний үнийн хөнгөлөлт нь амьдрал дээр хэрэгждэггүй" гэлээ. 

зураг
 

Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөл 82 хувьтай үргэлжилж буй бөгөөд зарцуулаад буй мөнгөний хэмжээ 800 гаруй сая ам.доллар аж. "Үүнээс 400 орчим сая ам.доллартой тэнцэх бэлэн мөнгө болон нүүрс авсан  Өнөөдрийн байдлаар төрөөс 225 сая ам.долларын авлагатай. 

 Бид нийт 200 сая ам.долларыг гаднын банкуудаас босгож, оруулсан. Голомт банк гэрээнд ч, санхүүжилтэд ч огт оролцоогүй. Худалдааны санхүүжилтийн гэрээ гэж бий. Түүгээр богино хугацааны санхүүжилтийг гаднын банкуудаас босгосон" хэмээн тэрбээр хэлэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>