Дэлхийн хамгийн аюултай таван улс
“Auburn” их сургуулийн судалгаагаар дунджаар 25 сая хүн амтай улсад гэмт хэрэг 10 хувиар өсөхөд аялал жуулчлалаас олох орлого жил бүр 225 сая ам.доллароор буурдаг нь тогтоогджээ. Түүнчлэн тус судалгааны багийнхан дэлхийн хамгийн аюултай таван улсыг нэрлэсэн байна.
5. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс олон арван жилийн дайн, иргэний мөргөлдөөн зэргээс үүдэлтэйгээр дэлхийн хамгийн аюултай орноор нэрлэгдээд байна.
4.Өмнөд Судан
Өмнөд Судан нь Зүүн Африкт орших далайд гарцгүй улс юм. Өмнөд Суданд гадаадын иргэд хүчин, зэвсэгт дээрэм, хулгайн гэмт хэрэгт хамгийн их өртдөг тул АНУ-ын Төрийн департаментаас АНУ-ын иргэдийг тус улсад зорчихгүй байхыг анхааруулжээ.
3.Сири
Тус улс дэд бүтэц, нийгмийг нь сүйрүүлсэн иргэний дайны улмаас 2022 онд дэлхийн хамгийн аюултай улсуудын нэг болжээ. Сири улс дайнаас өмнө гэмт хэргийн гаралт багатай байв.
2. Йемень
Йемень бол Ойрхи Дорнодод байрладаг улс юм. Хойд талаараа Саудын Араб, зүүн талаараа Омантай хиллэдэг. Йемень 2014 оноос хойш иргэний дайнд нэрвэгдэж, Ираны дэмжлэгтэй хуситууд, Саудын Арабын дэмжлэгтэй Хадигийн үнэнч үзэлтнүүд болон салан тусгаарлах үзэлтнүүдийн STC зэрэг янз бүрийн бүлэглэлүүд хоорондоо тулалдаж байна.
1. Афганистан
2022 оны дэлхийн энхтайвны индексээр Афганистан 2022 оны дэлхийн хамгийн аюултай улсаар тодроод байна. АНУ тэргүүтэй НАТО 2021 онд тус улсыг орхин гарсан бөгөөд талибанчууд тэр даруй хяналтаа тогтоосон.
https://www.insidermonkey.com/blog/5-most-dangerous-countries-in-the-world-in-2022-1093925/5/




