​Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Цэцэд хандлаа

367
 

​Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Цэцэд хандлаа

 

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон хүүхдийн мөнгийг ялгавартай олгож буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандлаа.

Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг ялгавартай олгож эхэлсэн. Хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүй тул ялгаварлан гадуурхсан гэсэн үндэслэл гаргаж буй аж. Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр зарим байгууллага хувийн мэдээлэлд буюу хүний дансны мэдээллийг харах эрхтэй болсон нь, түүнчлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр орлогын хэмжээнээс хамааран татвар ногдуулж буй нь хүнийг орлогоор, хөрөнгөөр ялгаварлан гадуурхаж, хувь хүний нууцад халдаж байна гэж үзжээ. 

Энэ талаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу "Цэцэг, ногоо түүхэд үндсээр нь битгий зулгаагаарай гэдэг. Учир нь тэр ургамал цааш амьдрахааргүй болдог. Үүнтэй адил манай улсын амьдрах амин сүнс нь Үндсэн хууль байтал хэрэгжихгүй байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өдийг хүртэлх найман парламент 500 орчим хууль, тогтоол баталсан, тэр дотор Үндсэн хууль зөрчсөн 200 гаруй хууль бий гэж хэлж байлаа. УИХ Үндсэн хуулийг зөрчөөд байвал бусад хүмүүс хууль мөрдөх боломжгүй болдог. Хууль мөрдөх зарчмыг УИХ, Засгийн газар өөрсдөө үгүй хийж байна" гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>