Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал маргааш болно

294

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал маргааш болно

 

Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх маргааш болно.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээс түүнд хилийн хориг тавьсан юм.

Прокуророос Ч.Маралмаад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн машин жолоодсон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт заажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>