Улсын бүртгэлийн албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжлээ

290

Улсын бүртгэлийн албан тушаалтнуудын хэрэг шүүхэд шилжлээ

 

Улсын бүртгэлийн албан тушаалтнуудын авлигын хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, улсын бүртгэгч Г.Б, М.М, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Н, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч  Б.Б нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>