“Barrons”:Франц, Монгол хоёр эрчим хүчний салбарт хамтран ажиллах өргөн боломжтой
Францын төрийн тэргүүн Японы Хирошима хотноо Долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоод Монголын нийслэл Улаанбаатарт саатна. 2022 оны хоёрдугаар сард Оросууд Украин руу цөмрөн орсноос хойш Франц Москваг илт буруушаагүй улс орнуудтай ярилцах хүчин чармайлтаа эрчимжүүлсээр байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол юм. Улаанбаатарт зөвхөн нэг үдшийг өнгөрөөх Макрон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хамт хооллоно гэж Елисей ордноос мэдээлэв. Францын Ерөнхийлөгч мөн 13-р зууны Монголын байлдан дагуулагчийн нэрэмжит Чингис хааны музейг үзэж сонирхох бөгөөд музейн цуглуулгын зарим хэсгийг Францын баруун хэсэгт орших Нант хотын түүхийн музейд аравдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа аж. Франц улс нүүрснээс хамааралтай эдийн засгаа нүүрстөрөгчөөс ангижруулахаар тэмцэж буй Монгол Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах олон боломж бий. Хойд Азийн өргөн уудам нутагтай энэ улс сүүлийн жилүүдэд Хятадын өсөлтийг зогсоох стратегийн нэг хэсэг болгон АНУ-тай харилцаагаа тэлсээр байгаа юм. Тус улсын нийт экспортын 86 хувь нь Хятад руу гарч байгаагийн тал хувь нь нүүрс. Монгол Улс 1992 онд ЗХУ-ын тойрог замаас гарч анхны ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш улс төрийн тогтворгүй байдалтай тэмцсээр ирсэн.
https://www.barrons.com/news/france-s-macron-to-make-first-visit-to-mongolia-83eb28cf



