Н.Ганибал: Нүүрсний сонсгол хийх гэтэл Г.Ганболд гишүүн намын дарга нараасаа чиглэл аваад сонсголыг хойшлуулсан
-Нүүрсний сонсголыг хийхийн төлөө бид байсан. 100-аад хүнийг шинжээчдийн дүгнэлтээр дуудаж, нэрсийг сонсгох түр хорооны хурал дээр манай түр хорооны дарга Г.Ганболд гишүүн биднийг 6 цаг хүлээлгээд алга болсон. 6 цаг хүлээлгэж ирэнгүүтээ түр хорооны сонсголыг хойшлуулъя гэж санал хураасан.
Манай намын бүлгээс төлөөлж байгаа Б.Бейсен гишүүн бид 2 эсрэг саналтай байсан ч МАН-ын намынхан, ХҮН намын Т.Доржханд нар нийлээд түр хорооны хурлыг хойшлуулах санал өгсөн. Түүнээс хойш түр хороо хуралдахгүй л байна.
Г.Ганболд гэдэг дарга маань хаана байсан бэ гэдэг асуулт бий. Г.Ганболд дарга маань намын дарга нар дээрээ байсан юм билээ. Намын дарга нараасаа чиглэл аваад, 6 цаг блосон юм билээ. Тэгээд авсан чиглэлийнхээ дагуу Нүүрсний сонсголыг хойшлуулсан, гэсэн юм.



