Урамшуулалт аяны тохирлын эзэд гадаадаар аялах батламжаа гардан авлаа
ХААН Банк картаар үйлчлүүлэгч байгууллагуудынхаа дунд гадаадад аялах эрхийн урамшуулалтай "Онлайнаар ПОС-оо захиалаад аялаарай" аяныг 2024 оны 10-р сарын 16-наас 12-р сарын 15-ны өдрийг дуустал зарласан билээ.
Урамшууллын эздийг шалгаруулах явцыг ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан олон нийтэд нээлттэй тодруулсан бөгөөд энэ үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитор оролцон хяналт тавьсан юм.



