Богдхан уулын зэрлэг амьтдад иргэд өвс тэжээл өгч байна

227

Богдхан уулын зэрлэг амьтдад иргэд өвс тэжээл өгч байна

 

Богдхан ууланд их хэмжээний цас орсны улмаас зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол үүсэж, уулын бэл болон суурьшлын бүс рүү ойртох нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. Энэ тухай мэдээлэл олон нийтэд хүрч, улмаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд зэрлэг амьтдад зориулсан биотехникийн арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.

Тодруулбал, өнгөрсөн оны 12-р сард “Энигма” ХХК-аас 84 боодол өвс, ногоон тэжээл, энэ сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн П.Буянхишигийн гэр бүл 10 боодол өвс хандивлажээ. Эдгээр хандив нь өвлийн хүндрэлтэй нөхцөлд зэрлэг амьтдын амь насыг хамгаалах, тэдний идэш тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын байгаль хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны зүгээс гүн талархал илэрхийллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>