Н.Цэрэнсамбуу: ЭТТ нээлттэй компани болсноор иргэд 1072 хувьцаагаа зарах, бэлэглэх, өвлүүлэх бүрэн боломжтой болно
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлан болон 2026 оны төлөвлөгөө, хүлээгдэж буй үр дүнгийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуугаас 1072 хувьцааны ногдол ашиг болон нээлттэй компани болохын ач холбогдлын талаар тодрууллаа.




