Дундговь аймагт ноцтой осол гарч, 4 хүн амиа алджээ

43

Дундговь аймагт ноцтой осол гарч, 4 хүн амиа алджээ

 

Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчимд “Дорноговь аймгийн цагаан хаалганаас хойш 10 км дэх замд хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн осол гарсан хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Toyota Land Cruiser 200" маркийн автомашин замын хажуу руу онхолдож, гурван хүн нас барсан зам тээврийн ослыг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо зам, үзэгдэх орчиндоо хурдаа тохируулан явах, хамгаалах бүсээ тогтмол зүүж болгоомжтой зорчихыг анхааруулъя.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>