С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

15

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна 

Спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат "Нийслэлийн Биеийн тамир спортын газрынхан УБ Марафоныг хэзээ аятайхан зохион байгуулж сурах вэ? Та нарыг спорт мэдэхгүй гээд элдэвлээд байлтай биш дээ. 42 км 195 метр бүтэн марафоныг 1 тойрохоор маршрутыг хийж болно. Дэлхийн шилдэг марафонууд 1 тойргоор л уралддаг. Манайх 2 тойруулахаар замбараагүй байдал үүсдэг ээ.
Бүтэн болон хагас марафоныг Дэлхийн жишгээр өглөөний сэрүүнд 7 цагаас тусад нь гаргаа, цагийн амжилтад сайнаар нөлөөлнө, нар дээр гарчихсан үед манайх шиг эхлүүлдэг марафон гэж байхгүй ээ, бусад ойрын зайнуудаа 10 цагаас гаргаа, бөөнд нь нийлүүлээд гаргахаар марафоны гүйгч нарт гай болдгоо, наад захын баруун гарын дүрэм мэдэхгүй гүйгч нартаа зай тавьж өгөхгүй гүйлтийн хэмнэлд нь муугаар нөлөөлж улмаар цагийн амжилт нь хойшилдгоо. Өнгөрсөн жил хүмүүсийн түгжрэл үүсэж бүтэн марафонд түрүүлсэн Кенийн Денис Мугенди сүлжиж гүйж хэмнэлээ алдаад толгой сэгсэрч орж ирж байлаа. Манай улсын шилдэг марафонч МУГТ Б.Сэр-од 2016 оноос хойш УБ марафонд гүйсэнгүй ээ. Жил болгон усны асуудал гардгаа, ус дуусна гэдэг байж болшгүй зүйлээ, бүтэн марафонд 5 км тутамд 8 усны цэгтэй байдаг юмаа, өөр зайнуудад жирийн сонирхогч нар гүйж байгаа үед 2,5 км тутамд усны цэгүүдтэй байдаг юмаа. Наад захын ийм юмаа мэдэхгүй зохион байгуулалтын алдаанууд гаргасаар ирсэн.
Энэ жил ч гэсэн усны цэг 5 байна л гэх. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 900 саяыг гаргаж байна, мөн 46 мянган хүмүүс бүртгүүлж мандатын хураамж тэрбум руу дөхлөө, мөн ивээн тэтгэгч байгууллагууд гээд нийтдээ 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна аа. Үйл ажиллагааны зардлуудаа гаргаад цаана нь өчнөөн сая үлддэг мөнгө хаашаа алга болдог вэ? Шагналын сан бага гээд Дэлхийн дээд түвшний элитүүд манайд ирдэггүй ээ, энэ цугласан мөнгөө зөв зарцуулаад шагналын сангаа нэмээд эртнээс урилгаа өгч гуйгаад замын зардал байр хоолыг даана гээд дүрмийн дагуу 3 сарын өмнө эцсийн байдлаар баталгаажуулахад Дэлхийн нэр бүхий шилдэг гүйгч нарыг нутагтаа уралдуулж болно. УБ хот далайн түвшнээс 1350 метр учраас ирж уралдах сонирхол байгаа. Энэ жил гаднаас хэчнээн гүйгч нар ирж байна, тэднээс яг хэд нь элитүүд байна гээд зарлах ёстой газар нь ажлаа мэдэхгүй зарлаж чадахгүй байна, өмнөх жилүүдэд ч зарладаг гэдгээ ч мэддэггүй байсан, зарлаж чаддаггүй байсан. Бусад марафонууд дүрмийн дагуу 3 долоо хоногийн өмнө зарладаг юмаа. 7-хон хоногийн өмнө Дэлхийн шилдэг 6 марафоны нэг Лондоны марафонд Кенийн Себастьян Саве 42 км 195 метрийг 1 цаг 59 минут 30 секундэд гүйж Дэлхийн шинэ рекорд тогтоолоо. 
Хүн 42 км-ийг 2 цаг дотор гүйж чадна гэдэг нь цаг хугацааны асуудал байсан, Дэлхийн хөнгөн атлетик сонирхогч нар энэ гайхалтай амжилтыг хүлээж байлаа" хэмээлээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>