Өр, зээлээ хэрхэн өөрт дарамтгүй төлж дуусгах вэ?
Өнөө үед олон хүн зээл, өр төлбөрийн дарамттай амьдарч байна. Гэхдээ зөв төлөвлөгөө, тууштай байдлын тусламжтайгаар ямар ч өрнөөс гарах боломжтой. “Өрийн цасан бөмбөлөг” арга нь хамгийн бага өрөөсөө эхэлж төлөх замаар урам зориг авч, өрөө алхам алхмаар хурдан дарахад тусалдаг хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
1. Гол санаа
Өрийн цасан бөмбөлөг арга нь хамгийн бага өрөөс эхэлж дараалан төлөх замаар урам зориг, хурдыг бий болгодог. Нэг өрөө дуусгах бүрт тухайн төлбөрөө дараагийн өр рүү шилжүүлснээр өр дарах хурд улам нэмэгддэг. Энэ арга нь зөвхөн мөнгөний тооцоо биш, харин хүний зуршил, сахилга бат, сэтгэлзүйг өөрчилдөгөөрөө онцлог юм. Хэрэв та өрнөөс бүр мөсөн гарах арга хайж байгаа бол “Өрийн цасан бөмбөлөг” арга таны хамгийн сайн туслагч байж чадна. Олон хүн энэхүү аргаар бүх өрөө төлж, санхүүгийн дарамтаас гарч чадсан байдаг.
2. Яагаад “Цасан бөмбөлөг” гэж нэрлэдэг вэ?
Уулын оройгоос өнхөрсөн жижиг цасан бөмбөлөг доошлох тусам улам томордог. Өрийн цасан бөмбөлөг арга ч мөн адил ажилладаг.
- Эхэндээ та жижиг өрөө төлнө
- Дараа нь төлөх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ
- Урам зориг өснө
- Эцэст нь хамгийн том өрөө ч хурдан дарж чадна
3. Энэ арга яагаад үр дүнтэй вэ?
Өрийн цасан бөмбөлөг арга нь зөвхөн математик биш, сэтгэлзүйн арга юм. Хүмүүс өрөө төлж чаддаггүй гол шалтгаан нь:
- Урам хугарах
- Ахиц харагдахгүй байх
- Тууштай байж чадахгүй байх гэдэгтэй холбоотой.
Харин хамгийн жижиг өрөө хурдан дарж чадсанаар:
- Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ
- Илүү идэвхтэй болно
- Дараагийн өрөө төлөх хүсэл төрнө. Тиймээс энэ арга олон хүнд үр дүнгээ өгдөг.
4. Хүү өндөр өрийг эхэлж төлөх нь дээр биш үү?
Зарим хүмүүс хамгийн өндөр хүүтэй өрөөс эхэлдэг “Debt Avalanche” аргыг ашигладаг. Энэ нь математикийн хувьд ашигтай байж болох ч ахиц удаан харагддаг учраас хүмүүс дундаас нь шантарч, бууж өгөх эрсдэлтэй байдаг. Харин цасан бөмбөлөг арга нь:
- Хурдан үр дүн мэдрүүлдэг
- Сэтгэлзүйн урам өгдөг
- Хүмүүсийг тууштай байлгадаг гэдгээрээ давуу талтай.
5. Хэзээ түр зогсоох хэрэгтэй вэ?
Зарим үед өр даралтаа түр сааруулах шаардлага гарч болно. Үүнд:
- Хүүхэдтэй болох
- Ажлаа алдах
- Эрүүл мэндийн хүндрэл гарах
- Гэр бүл салалт
- Томоохон татварын өр үүсэх
6. Хэрхэн тууштай байх вэ?
Өрийн цасан бөмбөлөг арга амар биш. Танд дараах зүйлс хэрэгтэй:
- Төсөв гаргах
- Илүү орлого олох
- Зардлаа хянах
- Тэвчээртэй байх
- Тууштай үргэлжлүүлэх
7. Эцэст нь:
Өрийн цасан бөмбөлөг арга бол өр дарах хамгийн үр дүнтэй сэтгэлзүйн стратегиудын нэг юм. Та:
- Жижиг өрөөс эхэлнэ
- Хурдан үр дүн мэдэрнэ
- Илүү урам зоригтой болно
- Эцэст нь өргүй амьдралд хүрнэ




