"The MongolZ" баг IEM Cologne Major-2026 тэмцээнийг гуравдугаар шатнаас өндөрлүүллээ

11

"The MongolZ" баг IEM Cologne Major-2026 тэмцээнийг гуравдугаар шатнаас өндөрлүүллээ

 

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Intel Extreme Masters Cologne Major 2026" тэмцээн гуравдугаар шатны сүүлийн тойргийн тоглолтуудаар үргэлжилж байна.

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг Playoffs буюу шөвгийн наймд шалгарахын төлөө Аргентины "9z Team" багийн эсрэг өнөөдөр тоглож, 0:2 онооны харьцаатай ялагдлаа.

Тэд гуравдугаар шатанд Украины "B8", "Monte" багийг хожсон бол ОХУ-ын "BetBoom Team", Украины "Natus Vincere", Аргентины "9z Team" багт хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлж байгаа юм. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>