“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

Швейцарийн Женев хотод 06-р сарын 08-нд НҮБ-ын “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо.
“Олон янзын соёл иргэншил тэгш харилцан яриаг уриалан, олон талт хамтын ажиллагаа илүү сайн ирээдүйг бүтээнэ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус арга хэмжээг Женев дэх Хятадын Байнгын төлөөлөгчийн газар, Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба, Олон улсын Күнзийн танхим хамтран зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд 50 гаруй орны төлөөлөгчид, ахлах дипломатчид, олон улсын байгууллагын тэргүүнүүд, хэвлэл мэдээллийнхэн зэрэг 200 гаруй хүн оролцсон байна.
Арга хэмжээний үеэр олон орны төрийн зүтгэлтэн, эрдэмтэд “Эртний соёл иргэншил орчин үед хэрхэн сэргэж чадах вэ” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, соёл иргэншлийн хоорондын харилцан ярианы үр дүнг дэлхийн засаглалын практикт хэрхэн хэрэгжүүлэх тухайд санал солилцлоо.
Мөн арга хэмжээний үеэр “Соёл иргэншлийн харилцан суралцах нь: Дэлхийн алсын хараа” тамга сийлбэрийн үзэсгэлэн”, “Мянганы торгоны зам: Хүн төрөлхтний төлөөх Дүнхуан” сэдэвчилсэн үзэсгэлэн зэрэг урлагийн тоглолтууд зохион байгуулагдсан юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2024 оны 06-р сард Хятадын санал болгосон тогтоолыг санал нэгтэйгээр баталж, 2025 оноос эхлэн 06-р сарын 10-ны өдрийг “Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.



