Санал хураалтаар 31.9 хувийн саналаар тогтоолын төслийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэж, төсөл уналаа. Засгийн газраас оруулсан уг төслийг хэлэлцэх үеэр Засгийн газрын 10 гишүүн хуралдаандаа байхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Тэрбээр "Засгийн газар ирцээ бүрдүүлж, төслөө хамгаалж чадаагүй, хохь нь” хэмээн хатуухан хэлсэн юм.



