“Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид МҮЭХ-нд хандав http://www.fact.mn/249839.html

962

"Эрдэнэс тавантолгой” компанийн дэргэдэх "Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны ерөнхийлөгчтэй уулзаж одоогийн үүсээд буй маргаантай асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө, өмгөөллийн туслалцаа, эв санааны нэгдлийн дэмжлэг үзүүлэх албан ёсны хүсэлт тавьжээ. "Эв санааны нэгдэл” ҮЭ-ийн хороо нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнчлэлгүй ч хамтарч ажиллахаар шийдвэрлэсэн байна. Дээрх нэгдлийн тэргүүлэгч Д.Алтанхуяг "Бидний хүсэлтийг хүлээн авч дээрх чиглэлээр эрх зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсан. Тус компанийн ажилчдын өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудал, ажлын байрны баталгааг хангуулах, хамтын гэрээ байгуулж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулах чиглэлээр МҮЭХ-нд хандаж байна” гэв.

МҮЭХ-ноос Уул уурхайн яам, Эрдэнэс таван толгой компанийн захиргаанд мэдэгдэл хүргүүлжээ. Түүнчлэн хамтын гэрээ байгуулахад нь хууль болон арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай үед өмгөөллийн туслалцаа үзүүлэхээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хуульч, өмгөөлөгчид ажилдаа оржээ.

О.Хангал

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>