Кристен Стюарт найз бүсгүйтэйгээ ХУРИМЛАЖЭЭ

32

Кристен Стюарт найз бүсгүйтэйгээ ХУРИМЛАЖЭЭ

 

Жүжигчин Кристен Стюарт сүйт бүсгүй болох зохиолч Дилан Мейертэй орон нутгийн цагаар энэ сарын 20-ны өдөр Лос Анжелес хотноо гэрлэжээ. 

Энэ жил 35 нас хүрч буй Стюарт болон 37 настай Дилан Мейер нарыг ийнхүү хуримаа хийж, албан ёсоор гэр бүл болсон бөгөөд хосууд 2019 онд "American Ultra" киноны зураг авалтын үеэр танилцаж, 2021 онд сүй тавьсан байна. 

Найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсныхаа дараа Кристен Стюарт "Би түүнд гэрлэх санал тавихыг хүссэн. Тиймээс би хүсэж буй зүйлээ маш тодорхой илэрхийлсэн гэж бодож байна. Тэр үүнийг хүлээн авсан. Энэ нь үнэхээр хөөрхөн санагдсан. Тэр үнэхээр сайнаар хүлээн авч, эцэст нь бид сүй тавьсан" хэмээж байжээ. 

Хосууд нүсэр хурим хийхээс татгалзан гэр бүл, найз нөхдийн хүрээнд даруухан хуримын ёслол хийж, энгийн хэрнээ дэгжин хослолоор гоёжээ.  

Кристен Стюартын хувьд 2017 онд ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>