УИД: Олон үндэстний хоол нэрээр иргэдийг хуурсаар байх уу?

1226

12512281_928226817285185_251162491884355477_n

Бид мэднэ дээ. Монголын ард түмэн ямар нэгэн шинэ содон зүйлд амархан дасаж, хөл нийлүүлэн алхах даа тун чиг сайн хүмүүс. Аль хаа байсан гадаадын урлаг соёл, ёс заншил, шашин шүтлэг, хувцас хунар, хоол унд гэгчлэн хэрэглэж үзээгүй, мэддэггүй зүйл тун ховор болоод харин мэддэг зүйлээ мартаж дуусаж байгаа бололтой.

Одоо бүр үндэснийхээ хоолыг гадаадын хоолтой андуурч хийж зардаг болоод байна. "Улсын их дэлгүүр” бидний гадаадын жуулчидад урдаа барьдаг том дэлгүүрүүдийн нэг мөнөөсөө мөн. Гэтэл 7-н давхарт нь үйл ажиллагаагаа явуулдаг  "Олон үндэстний хоол”-ы ресторан гэх газар 7-н улсын хоолны нэртэйгээр салбаруудаа ажиллуулж байгаа хэдий ч бүгд нэгэн ижил монгол хоолыг хийж иргэдэд үйлчилж байгаа нь үнэхээр гайхмаар.

Жишээ татахад бид аль нэгэн улс оронд очоод үндэснийхээ сайхан махтай, шөлтэй хоолыг идмээр санагдаж Монгол хоолны газар тааралдвал шууд л ороод хоолоо захиална. Монгол хоол ямар амттай байдаг, яаж хийдгийг бид сайн мэднэ. Тэгвэл японд олон жил амьдраад ирсэн монгол иргэн тухайн улсын хоолоо идмээр санагдаад захиалахаар тус "Япон хоол” гэх томоос том бичсэн цонхон дээр очиход үнэхээр тэнд япон хоол гэх зүйл ганц ч байхгүй харин  цуйван, хуушуур, банштай хар шөл гэх нэр төрөл байх жишээний. Итал хоолны газар ч мөн ялгаагүй цэсэндээ бантанг оруулчихсан байх юм. Гадаад суралцаж хөдөлмөрлөөд, усыг нь уугаал ёсыг нь дагаад ирсэн монгол иргэд ч үүнийг сайн мэдэх биз.

Ингэж том, том улс орны сүртэй нэрээр нэрлэж хүмүүсийг хуурахаар зүгээр нийтэд нь нэг мөсөн  Монгол үндэсний хоол гэх нэр өгөөд үйл ажиллагаагаа явууламаар юм даа. Энэ гэхдээ зөвхөн "Улсын их дэлгүүр”-ээс л харагдаж буй ганц жишээ, өшөө энэ мэтчилэн үйл ажиллагаагаа явуулж байгаа хичнээн олон зоогийн газар ресторон байгааг бид цувралаар хүргэх болно.

12806021_928226353951898_2798820145576810477_n

12782462_1689975564607228_1504870378_n12794520_928226433951890_303620384692607469_n12802974_928226687285198_6610758291860293496_n12814492_928226607285206_8660119708686896783_n12804175_1689975534607231_159345418_n

Э.Намуунзаяа

Эх сурвалж: Fact.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>