ХААН Банкны нэрэмжит тэтгэлэг 18 дахь жилдээ үргэлжилж байна

16

Хүн бүрийн төсөөлдөг сайхан ирээдүйг бүтээхэд мэдлэг, боловсрол хамгаас чухал. Тэр дундаа ирээдүйн “эзэд” болсон залуусын чанартай боловсролыг дэмжиж, хүртээмжийг нэмэгдүүлэх нь улс орныхоо ирээдүйн төлөө хийж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.
ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “ХААН Банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 18 дахь жилдээ зарлаж эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан 100 оюутныг өнгөрсөн 5-р сард шалгаруулан сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон. Харин өнөөдөр энэхүү тэтгэлэгт шалгарсан залуусыг ХААН театрт хүлээн авч уулзлаа.
Олон жил уламжлал болгон хэрэгжүүлж ирсэн тус хөтөлбөрийг Улаанбаатар хотоос алслагдсан дүүрэг болон орон нутгаас шинээр оюутан болж буй төгсөх ангийн сурагчдын  дунд зарладаг байсан бол энэ жил тэтгэлэгт хамрагдах оюутны  тоог нэмж, цар хүрээг нь өргөжүүлэн, шинэ оюутнуудаас гадна өмнө нь ХААН Банкны тэтгэлэг хүртсэн ахлах курсийн оюутнууддаа дахин нэг боломж олгон тэтгэлэгт хамруулснаараа онцлог.  Ингэснээр 2024 оны хувьд шинэ 60, өмнө нь ХААН Банкны тэтгэлэг хүртэж байсан 40 нийт 100 оюутанд тэтгэлэг олгож байна.
Ийнхүү тасралтгүй 18 жилийн хугацаанд ХААН Банк нь зөвхөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2,260 оюутанд 2.4 тэрбум орчим төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ.
undefined
Маргаашийн эзэд болсон хүүхэд залуусын чанартай боловсролыг дэмжих, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаараа дамжуулан хувь нэмрээ оруулсаар байна.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>