Хөрөнгийн биржийн үүсэл
Хүү ч уйлж уйлж газрын зургаа өвөртлөөд аавынхаа найзыг даган Англид очиж буурчын газарт нь ажиллах болов. Өдөр өнгөрөх тусам нөгөө арал дээрээ очиж алтны орд газраа үзэх хүсэл доороос нь хатгана. Тэгээд нэг өдөр жижиг завь олоод арал руу очоод орд газраа ч олж, эзгүй арал дээр ганцаараа баахан орилж гэнэ. тэгээд гэнэт "гүйэ би чинь яаж энэ алтыг ухах билээ?" гэж бодлоо. юу ч гүй ядуу хүү улаан гараараа тэр алтыг олборлох ямар ч боломжгүй байв...
Хүү эх газартаа буцаж ирээд хүмүүсээс мөнгө зээлэхийг хүссэн боловч барьцаа хөрөнгө, танил тал юу ч байхгүй ядуу дээрэмчний хүүд хэн ч итгэсэнгүй. Сүүлдээ түүнийг галзуу солиотой хүн хэмээн үзэх болов. Үүнээс болоод хүү өдөр бүр архи ууж согтоод хүн бүхэн рүү гараараа занган "Би бол алтны ордны эзэн баян хүн, та муусайн гуйлгачингууд" гэж ирээд л хараадаг болж гэнэ.
Нэгэн өдөр буурчын газарт үл таних эр орж ирээд учир зүггүй үглэх хүүг хараад яриаг нь анхааралтай сонсов. тэр хүн бол уул уурхайн маркшедер мэргэжилтэй хүн байсан бөгөөд бас л мөнгө төгрөггүй ядуу нэгэн байв. Тэгээд хүүтэй уулзаж сайн ярилцаад хамтрах санал тавив. хүү ч зөвшөөрч орд газрыг нь очиж үзэн зургийг нь гаргаж нөөцийг нь тогтоов. ингээд хоёулаа болоод үзүүлэх ч юмтай арай өөрөөр ярьж эхлэв. гэвч мөнгөтэй хүмүүс тэдэнд бас л итгэсэнгүй.
Хэсэг хугацааны дараа тэр хоёрт эдийн засагч мэргэжилтэй дунд сургуулийн багш хүн итгэсэн боловч бас л хангалттай мөнгөгүй хүн байлаа. тэр өнөөх хоёрт хандаж "Ийм ийм ажил хийгээд ийм мөнгө олно гэсэн тооцоо байхгүй бол хүмүүс итгэхгүй шүү дээ" гэжээ. Өнөө хоёр багшийг эгнээндээ нэгтгэж түүнээр уурхайг ашиглах техник эдийн засгийн тооцоог хийлгүүлж авчээ.
Гурвуулаа хийсэн зүйлүүдээ нэгтгээд цаасан дээр буулган үзүүлэх юмтай болов. түүнийгээ мөнгөтэй хүмүүст үзүүлж мөнгө зээлээч гэж гуйж эхэлсэн нь өмнөхөөсөө хамаагүй үр дүнтэй байлаа. гэхдээ л мөнгөтэй хүмүүс тэр гуравт итгээд мөнгөө зээлхийг хүссэнгүй. Хэдийгээр өндөр хүү амлаж байсан ч эрсдэлгүй зээл өгөхийг л хүсэж байлаа.
Нэг л их алт ярьсан хүмүүс олсон орлого ч байхгүй хэдэн жил болж сүүлдээ нөгөө гурав бүр цөхрөнгөө барж тэсвэр нь дээд зэргээр алдарч эхлэв. Тэгээд эцсийн эцэст хүү "За одоо ёстой больё, гуйлгачин хүн гуйлгачинаараа л байдын байна. Энэ их алтыг мөнгөтэй хүн нь эзэмшиг гол нь бид ажилтай л байя. Мөнгө оруулсан хүн энэ уурхайг эзэмшээд өөрсдөө алтаа аваг, харин тэр уурхайд нь би манаач ч болсон хийе, багш чи менежер нь, маркешедр чи инженер нь бол" гэж хэлжээ. тэгээд гурвуулаа ярьж байгаад цаасан дээр буулгасан тооцоонуудаа нийлүүлэн бизнес төсөл боловсруулж, энэ бизнест хөрөнгө оруулсан хүн энэ уурхайн эзэн нь болно гэж зарлаад, түүнийг батлах эрхийн бичиг гэж гаргасан нь одоогийн хувьцааны эхлэл байлаа. ингээд мөнгөтэй хүмүүст хандахад тэд шал өөрөөр хүлээж авав.
Удалгүй уурхайг босгох хангалттай мөнгө хуримтлагдсан бөгөөд Ядуу хүү уурхайн ажилчдыг удирдан олборлох ажлыг хариуцан олсон ашгийг уурхайн эздэд хуваарилах болов. Энэ бас л дэлхийн хамгийн анхны гүйцэтгэх захирал (CEO) байлаа. Ядуу хүү маш их мөнгөтэй болж баяжсан бол хувьцааг худалдаж авсан хүмүүс мөнгөө банкинд хадгалуулсанаас хэд дахин илүү ашгийг олж байлаа. Удалгүй түүн шиг олон уурхайнууд хувьцаа гаргах болов. хувьцаа худалдаж авахыг хүсэгчид ч олширч, уурхайнууд болон мөнгөтэй хүмүүсийг хооронд нь зуучилдаг зах ажиллах болсон нь дэлхийн хамгийн анхны хөрөнгийн биржийг үүсгэлээ...
Хэрвээ танд болон танай компанид алтны уурхай шиг гайхамшигтай санаа байгаа боловч таны эсвэл компанийн тань санхүүгийн нөөц хүрэлцэхгүй байвал хөрөнгийн биржээс мөнгө босгож аврага том компани болох боломж бүрэн байна. Гэвч манай монголын бизнесменүүд үүнийг сайн ойлгохгүйгээс тэр үү "уурхай" г зөвхөн өөрөө л эзэгнэнэ гэж хав дарж, харамлаж суусаар байгаад л "өлсөж үхээд" байгаам даа. Монголын санхүүгийн зах зээл нэг талруугаа аймаар хэлбийчихсэн, аркидтай хүүхэд шиг харагддын. хөрөнгийн зах зээл нь хөгжил муутай, банкны салбар нь аймаар хөгжчихсөн.
Улс орны хэмжээнд ч гэсэн адилхан стратегийн орд газруудын 51 ээс дээш хувийг монголын төр эзэмшнэ гээд байгаа. бид тийм их хөрөнгийг гаргаж уу? бас тийм их эрсдэлийг дааж чадах уу? Миний бодлоор 30 орчим хувьд нь хөрөнгө оруулалт хийж бусдыг гаднаас босгох хэрэгтэй болов уу? 30 хувь дээр нэмээд бид татваруудаа авчихна бас монголчуудад өгөх цалин, бусад холбоотой салбаруудын олох ашиг гээд л шууд бус ашгууд хүртэнэ. дээрээс нь тэдний барьж байгуулж, хөрөнгө оруулсан дэд бүтцүүд бидэнд л үлдэнэ шүүдээ. гол нь нөхөн сэргээлтээ л сайн хийлгэж авах хэрэгтэй.