Шинэчлэгдсэн Шүүх ба Шүүх байгууллагын шүүгчийн өнөөгийн бодит дүр төрх

898

Шинэчлэгдсэн Шүүх ба Шүүх байгууллагын шүүгчийн  өнөөгийн бодит дүр төрх

 

            Би энэхүү тэрлэхийн өмнө нэгэн зүйлийг онцлон тэмдэглэж дурьдахыг хүслээ, тэрхүү зүйл нь юу вэ гэхээр миний бие энэхүү нийтлэлийг ямар нэгэн улс төрийн нам эвсэл байгууллагын болон хэн нэгэн хүний захиалгаар бичээгүйг хэлэхийн зэрэгцээ өнөөгийн шүүхийн шинэчлэлийн үнэн бодит байдал, шинэчлэлийн шүүхийн шүүгч нарын сонгон шалгаруулалт, ёс суртахуун, шүүгч нарын иргэдэд буюу татвар төлөгч нарт хандах хандлага, шүүгч нарийн хараат бус ихэмсэг зан, ихэмсэг дээгүүр тансаг хэрэглээний талаарх мэдээллийг татвар төлөгч иргэдэд ямар нэгэн гадаад нэр томъёо, хуулийн үг хэллэг хэрэглэлгүйгээр хүн уншаад ойлгоход хялбар байдлаар бичихийг зорилгоо болголоо.

 

            Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд татвар төлөгч нар хэнд юунд, ямар үйл ажиллагаанд, ямар ёс суртахуунтай  хүмүүнд /шүүгч нарт/ татвар төлж тэрнийхээ төлөөсөнд ямар үйлчилгээ авдаг, ямар ихэмсэг зан харилцаа, дээрэнгүй занг тэднээс хүлээн авч байгаа, мөн түүнчлэн өөрсдийгөө нийгмээс тэр дундаа иргэдээс хязгааргүй хараат бус гэдэг хандлага ойлголттой тансаг хэрэглээт шүүгч нарт, мөн тэдгээрийн сонгон шалгаруулдаг удирддаг байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх сүржин нэртэй газрын удирдлагууд энэхүү нийтлэлийн уншаад шүүгч бид хэний мөнгөөр цалинждаг, татвар төлөгч нарт үйлчлэхдээ  хандах хандлага тэр дундаа  иргэнд /хүнд/ хандах хандлагандаа бодлогын өөрчлөлт хийх боловуу гэсэн бодолын үүднээс бичлээ. Нөгөө талаар татвар төлөгч бид нар бидний татварын төлсөн мөнгийг хэнд юунд, хэрхэн үр ашигтай зарцуулж байгаагааг иргэдэд хүргэх нь энэхүү нийтлэлийн бас нэгэн  зорилго болно. Эрх биш энэ шүүгч нарын цалин тэнгэрээс бороо мэт асгардаггүйг ойлгох цаг нь болсон.

 

            Шүүхийн шинэчлэлийг өнөөгийн эрх баригч хүчин хэрэгжүүлж эхлээд багагүй хугацааг үдэж үүний талаар иргэд сайнаар муугаар ярьцгааж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд  Нийт 718 шүүгч ажиллах ёстой ба шинээр 277 орчим  тооны шүүгч нарыг томилуулхаар УИХ -аар батлуулжээ. Тухайлбал анхан шатны шүүхэд 341 шүүгч, Давж заалдах шатны шүүхэд 109, Хяналтын шатны шүүхэд 25, шүүгч ажиллаж байгаа тухай шүүхийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Л.Баямбаа дурьдсан байна. http://mongolcom.mn/2015.03.02өдөр/  Дээрх тоо баримтуудаас харахад татвар төлөгч нар ирээдүйд зөвхөн шүүгчдийн /718 шүүгч/ цалинд дунджаар сардаа 2,5 тэрбум төгрөг төлөх ба цаашдаа шүүхийн шинэчлэл бүрэн хэрэгжиж эхэлбэл  нэг 1 жилд ойролцоогоор тооцвол 30 орчим тэрбум төгрөгийг татвар төлөгч нарын мөнгөнөөс ёс зүйгүй, ихэмсэг дээрэнгүй хараат бус зан гаргасныхаа төлөөсөнд зөвхөн Шүүгч нар авдаг болохоор төлөвлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар МУ-ын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 495 шүүгч ажиллаж байна. Анхан шатны шүүхэд 388 шүүгч ажиллаж байгаа юм. http://www.judcouncil.mn/ Мэдээж үүнийгээ дагаад шүүхийн бусад ажилчдын цалин хөлс бас л нэмэгдэж бодогдох нь зүйн хэрэг билээ.

 

            Шинэчлэгдсэн шүүхийн шүүхэд ажиллах шүүгч нарыг сонгон шалгаруулахдаа түүнийг сонгон шалгаруулдаг байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллага нь сонин хэвлэлд ярилцлага, тайлбарлан ярихдаа бид бид ямар нэгэн ёс суртахууны доголдолгүй, зан төлөв бүрэн төлөвшсөн, сонгохдоо бид хэнээс ч хараат ямар нэгэн нөлөөнд автахгүй за ер нь бараг л хүний дээдийг олж сонгон шалгаруулж байна гэх мэтээр элдэв сонин хэвлэлд ярилцлага өгсөн байдгийн та бүхэн харж болно./ШЕЗ даргын ярилцлага 2013.05.30/

 

            Гэтэл зарим нэгэн шүүгч нар хэргийн оролцогчид хэргийн талаарх асуудлаар уулзах гээд очихоор уулзахгүй, хүлээж авахгүй, аманд нь баас түрхцэн мэт аашлах, тэр бүү хэл шүүгчийн өмнөөс туслах нь  хүртэл шийдвэр гаргаад явж байна гэхэд хэлсдэхээргүй байдал байж байна. Эсвэл эдгээр Шүүгч хэмээх хүмүүс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөө өмнө "ТОГОС ШУВУУ" мэт байснаа шүүгч гэсэн албан тушаалд томилгдонгуутаа "ХАР ХЭРЭЭ" шувуу мэт аашилж, Хамелёон гэдэг амьтан шиг хувирамтгай ёс суртахуун, зан төлөвтэй хүмүүс байдаг юмуу эсвэл уг хүмүүжил нь тэгж харагдаад байдаг юмуу бүү мэд. Ялангуяа шинээр томилогдсон шүүгч нарын дунд нэгэн төрлийн буруу ойлголт, сэтгэлгээний хандлага, тархинд нь гүн бат шингээд яваад байх шиг  байна.

 

            Тэр нь юу гэхээр ШҮҮХ , ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ хэмээх үгний монгол хэлний хэл зүйн агуулга, түүний мөн чанарыг ойлгох ойлгогдхуун, хууль зүйн ойлголт.  Нийтлэлч миний ойлголтоор бол энэ үгийг шүүх байгууллага хараат бус байж үйл ажиллагаагаа явуулах, тэр дундаа тухайн шүүгч тухайн  хэрэг маргаан/эрх зүйн тохиолдолыг/-ыг шийдвэрлэх үйл ажиллагаандаа, тэр дундаа гагцхүү шийдвэр гаргахад л хэн нэгэн ямар нэгэн байгууллага этгээдээс ангид байж, хуулийн хүрээнд шийдвэрээ гаргах  ойлголтыг хэлэх боловуу гэж бодож байна. Гэтэл  манай шинэ шүүгч нар ойлгохдоо Би иргэдээс нийгмээс, татвар төлөгчдөөс цаашлаад хүмүүн төрөлхтнөөс хараат бус ёс суртахуунтай, хараат бус ихэмсэг зан ааштай байж байх ёстой гэсэн ойлголттой болсон байна. Энэхүү үзэл явсаар өнөө цагт шүүгч нарын ууж иддэг, наргиж цэнгэдэг газрыг нь хүртэл харааат бус дээгүүр бусдаас ялгаатай байна гэсэн тэнэгдүүхэн ойлголттой болгоход хүргэснийг дуулгах зүйтэй. Шүүхийн  ажилчдын дунд Шүүгч нар зөвхөн ВИСКИ, КОНЯАК л уудагшдээ хэмээх яриа аль хэдийн бүрэлдэн бий болжээ.  Уух уухдаа  HENNESSY VSOP, BLACK LABEL, RED LABEL гэх мэт гадны импортын  нэг л үнэтэй тансаг архи дарсыг л хэрэглдэг бололтой. Гэтэл эдгээр үнэтэй дарс виски захын нэг дэлгүүрт байхгүй мэдээж тансаг ангиллын дэлгүүр доод тал 160.000 төгрөгнөөс  эхэлдэг гэдгийг захын нэгэн мэдэхтэйгээ байгаа. Шүүгч нар шинэ жилээ хийхдээ нэг хүний 280.000төгрөгөөр нийлж тэмдэглэж байх юм гэж гадуур иргэд шүүхийн ажилтнууд ярьж байна. Энэ чинь бараг төсөвийн байгууллагын нэгэн ажилтны бараг л аваанз, Гурван хүүхэдтэй айлын нэг сар орчим ямар нэгэн байдлаар асуудалгүй хоол ундаа залгуулчих мөнгө гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Нэртэйгээр Шүүгч нарын идэж уудаг тансаг үнэтэй архи дарс, виски коняк, наргиж цэнгэдэг газрыг хуульчлаад өгвөл яасан юм вэ? Эрхэм шүүгч  Ерөнхий зөвлөлийн гишүүдээ. Бас нэгэн сонирхолтой яриа шүүх дотор чих дэлсэж л явах нь энэ шүүгч нар яагаад ингээд наргиж цэнгээд байдаг юм бэ гэхээр эмэгтэй шүүгч нар ихэнх нь гэр бүлгүй хүмүүс байдаг гэсэн яриа бас л явж байх тиймээс л тэд ямар нэгэн байдлаар ар гэр, үр хүүхдийнхээ хүмүүжилд санаа зовох зүйлгүй явдаг бололтой. Энэ талаарх мэдээллийг тодруулая гэвэл ШЕЗ шүүгч нарын туслахууд, ажилтнууд бат найдвартай хамгаалалт болсон Тахарын албанаас нууц санал асуулга яавуулахд л төвөггүйхэн мэдэж болно.

 

            Тэгэхээр эрхэм шүүгч нараа та бүхэн ихэмсэг зан суртахуунаараа бус идэж уудаг үнэтэй тансаг виски, конякараа бус, наргиж цэнгэдэг тансаг газраараа бус татвар төлөгч нарт тэр дундаа шударага үнэнийг тогтоох чадвар чадамжаараа, хүнтэй харилцах харилцаагаараа ялгарах нь зүйтэй байхаа. Тэрнээс биш татвар төлөгч бид нар та нарыг бидний өмнөөс ярдаг нохой шиг, хүзүү нь хөшчихсөн юм шиг толгой нь ч эргэж харж чадахгүй яаравгар зан, нийгмийн нэг тансаг брэндийн хувцастай, тансаг  хэрэглээт  давхаргыг бий болго гэж татвараа төлөөгүй л байх. Энэ ардчилсан эрх зүйт нийгмийн чинь нэг сайн тал эрх мэдлийг өгч болдог бас эргүүлээд авч ч болдог гэдгийг эрхээ биш хууль зүйн суурь боловсролтой улс байна гадарлаж байгаа гэдэгт найдаж сууна. Мэдээж хүний юу идэж уух, хаагуур наргиж цэнгэх нь тухайн хүний асуудал гэхдээ та бүхэн бол энэ нийгмийн шударга үнэний толь нь байх, мөн түүнчлэн татвар төлөгч нарын мөнгөөр цалинждаг, хүний нийгмийн дунд амьдардаг  гэдгээ мартах ёсгүй.

 

Шүүгч нарын ажлын ачааллын:

Нэгдүгээр хэсэгт өгүүлсэн хандлага сэтгэлгээтэй сонгон шалгаруулалтаар шалгагдан гарч ирсэн тансаг хэрэглээтэй шүүгч нарын ажлын ачааллын тухай энэ хэсэгт хөндөхөөр зорилоо

 

            Шүүх хэрэг маргааныг төрөлжүүлэн шийдвэрлэх дагна­сан шүүхтэй болсон ба энэ нь үндсэндээ аливаа маргааныг /эрх зүйн тохиолдол/ тухайн байгуулсан шүүхүүд /Эрүүгийн, Иргэний Захиргааны/-дэд л харъяалан ажиллаж байгаа шүүгчид л шийднэ гэсэн үг.  Иргэний шүүхүүдийн зарим шүүгч нар нь толгой өндийх завгүй ажилтай байхад нэг хэсэг нь огт ажилгүй шахам сууж байгааг шүүхийн хэргийн шилжилт хөдөлгөөнийг хянах программ болох  Иргэн 1 гүйцэтгэгч нь  Интерактив ХХК /гэхдээ энэ нь нууц ба зөвхөн шүүгч нар тодорхой эрхээр нэвтэрч хэн гэдэг шүүгч хэдэн хавтаст хэрэгтэй байна, хэд нь хугацаа хэтэрсэн байна гэх мэт мэдээллийг харж болно/-аар, мөн түүнчлэн шүүхийн туслахуудын бусад ШЕЗ-ийн  ажлын тайлангуудаас харж болно.

 

            Үүний  нэг жишээ нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар сардаа гар дээрээ 1-2 хэрэгтэй, Орон нутгийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч нар гар дээрээ сардаа дээд тал 3-5 хавтас хэрэгтэй байх үзэгдэл байна. Хавтасд хэргийн тоо 500 хуудас болоод дахиад шинээр  хавтаст хэрэг нээдэг ба хэрэг болгон харилцан адилгүй байдаг зарим хэрэг нь 50 хуудастай байлаа гэхэд түүний тал хувь нь хэвлэмэл материал зурагт хуудас гэх янз янз байдаг. Тэгэхээр цөөхөн тоо бодож үзэе хэрэв нэг шүүгч 50 хуудас хавтаст хэргийг уншлаа гэвэл нэг өдрийн ажлын 8 цагтаан багтаагаад уншчих бүрэн чадвартай гэж ойлгож байна. Ингээд Дүүргийн эрүүгийн, Сум дундын иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар сардаа ердөө 3 хавтаст хэрэг  буюу 500-700 худас л уншиж байна гэж ойлгож харахаар байна. Мөн түүнчлэн "Шүүхийн тогтолцоо, шүүгчийн ачаалал” сэдэвт хэвлэлийн бага хурал боллоо 1-03-2016, 03:48http://www.judcouncil.mn мэдээлэлд дурьдснаас харахад энэ нь үнэний ортой байж байна. уг тайланд дараах байдлаар тусгажээ.

Шүүгчийн ажлын ачаалал

Анхан шатны шүүхийн хувьд нийслэл болон орон нутаг дахь нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал харилцан адилгүй байгаа юм. Тухайлбал анхан шатны шүүхийн нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал нийслэлд 69.6, орон нутагт 8.4 хэрэг байна.http://www.judcouncil.mn

 

 

            Дээрх тоо баримтаас харахад нийслийн шүүхийн шүүгч нар тэр дундаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар орон нутгийн шүүгч нараас даруй 10 дахин илүү ачаалалтай байна гэж харагдахаар байна. Тоогоор илэрхийлбэл нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүгч сардаа ойролцоогоор 60 орчим иргэний маргаантай хэрэг шийдэж байнаа гэж үзвэл орон нутгийн Иргэний болон Эрүүгийн хэргийн шүүгч нар сардаа 5-7 хэрэг л шийдвэрлэж байна гэж дүгнэж болохоор байна

 

http://www.judcouncil.mn  дээр байх Бас нэгэн баримт тоон дээр дараах тоонууд байна.

 

Анхан шатны шүүхэд 388 шүүгч ажиллаж байгаа юм. Үүнээс

•Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 75

•Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 67

•Сум дундын шүүхэд 29

•Дүүргийн эрүүгийн шүүхэд 55

•Дүүргийн иргэний шүүхэд 83

•Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 79 шүүгч тус тус ажиллаж байгаа юм.

 

Анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн хэргийн тоо:

- Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 192 хэрэг

- Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 48 хэрэг

- Сум дундын шүүх 103 хэрэг

- Дүүргийн эрүүгийн шүүх 56 хэрэг /Багануур, Багахангай, Налайх дэхашш 32 хэрэг/

- Дүүргийн иргэний шүүх 354 хэрэг /Багануур, Багахангай, Налайх дихашш 197 хэрэг/

- Захиргааны хэргийн анхан шатны шүүх 19 хэрэг тус тус шийдсэн байна.

 

Дээрх тоо баримтуудаас харахад 

  1. Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд 67 тооны шүүгч ажилладаг юм байна, тэгэхдээ тэдгээр шүүгч нар нь ердөө 48 тооны хавтаст хэрэг л шийдсэн байх юм. Дүгнэлт:  Нэг шүүгчид хэдэн нэг бүтэн хавтасд хэрэг ноогдохгүй байна.           48 хавтаст хэрэг:67 шүүгч =0.71 тооны хавтаст хэрэг ноогдож байна.

 

  1. Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд  нийт 55 тооны шүүгч ажилладаг юм байна гэхдээ тэд нийт  88 хэрэг л шийдсэн  байх юм.  Дүгнэлт:

            88 эрүүгийн хавтаст хэрэг :55 тооны шүүгч =1.6 хавтаст хэрэг ноогдож байна

 

  1. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нийт 79 шүүгч ажилладаг ба эдгээр шүүгч нар нийт 19 захиргааны зөрчилтэй холбоотой хавтаст хэргийг шийдвэрлэжээ. Дүгнэлт:

19 тооны хавтаст хэрэг:79 шүүгч= 0.24 тооны хэрэг 1 шүүгчид ноогдож байна.

 

  1. Захирагааны анхан шатны шүүхийн шүүгчдийн тоо нь Нийслэлийн дүүргийн иргэний хэргийнхээ шүүгч нарынхаа тоотой 4  шүүгчийн л зөрүүтэй байна. Дүгнэлт: Энгийн Монгол ардын үгээр хэлбэл 100 ямаанд 60 ухана гэдэгл дүгнэлт хийж болохоор байна.

 

Дээрх тайланд тусгагдсан тоо баримтуудаас болон тэдгээрт хийсэн харьцуулалтаас харахад дараах дүгнэлтүүдийг хийж болохоор байна. Үүнд:

 

  1. Нийтлэлч миний дээр өгүүлсэн  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Сум дундын  Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчид сардаа гар дээрээ  Эрүүгийх нь 2-4, Иргэнийх нь 3-5 хэрэгтэй буюу ажлын ачаалал бараг огт байхгүй гэж хэлж болохоор байна.
  2. Дээр өгүүлсэнчлэн нас бага ,цус шингэн, төлөвшөөгүй амьдарлын хатуу хүтүү зовлон жаргал мэдэхгүй хүүхдүүдийг шүүгч хэмээх өндөр албан тушаалд хийх ажил багатай байлганаас өнөөдрийн шүүхийн шүүгч нарын би хэн бэ? Гэдгээ ч  мэдэхээ байх хүртлээ зан авир, ёс суртахуун, сэтгэлгээний хандлаг/бусдаас дээгүүр гэх үзэл суртал/-ыг эвдэх суурь нөхцөл болж байна.
  3. Нийгэмд шударга үнэний толь болж явах ёстой шүүх засаглал маань өөрсдөө татвар төлөгч нарын мөнгөөр ингэж цалинжиж байх нь өнөөгийн ардчилсан шударга ёсны нийгэмд хэр зохицож байна вэ?
  4. Хийх ажил багатай 3,5 сая төгрөгийн цалинтай шүүгч нар чинь ингэж үнэтэй гадаад архи дарс,виски ууж, үнэтэй нууцлагдмал газруудад баяр ёслолоо тэмдэглэж зугаацаж байгаа нь тэгээд нөгөө шинэчлэл, хараат бус байдлаа хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж үзэх үү
  5. Яг ямар шалтгаанаар зарим шүүхийн шүүгч нар ар гэр, амьдар ахуй, амьдарлаа золоислон өдөр шөнөгүй ажиллаж, ямар нь ямар ч ачаалалгүй ажиллаж байгаа байгааг энэ зохион байгуулалтаасаа эргэж хармаар санагдах юм
  6. Хэн нь өдөр шөнөгүй ажиллаж хэн нь сардаа 1-2 хавтаст хэрэг ялархан байж уншсаны төлөө татвар төлөгч нарын мөнгөнөөс 3,5 сая төгрөг авч байгаа нь бас шударга ёсонд нийцэх үү?
  7. Шүүхүүдийн шүүгч нарын гар дээр хэдэн хэрэг байгааг үнэн зөв бодитойгоор татвар төлөгч нарт ил болгохыг хүсэж байна.
  8. 2013 оны 05 дугаар сарны 30 өдрийн ШЕЗ дарга Лүндэндорж хэмээх дарга "Шүүгчийг шүүмжилдэггүй, хардаггүй болчихвол аюултэй хэмээх" ярилцлагандаа  "Шударга ёс үнэтэй Монголын нийгэм иймэрхүү хөгийн улс төрөөс илүү шударга ёс тогтоож, хууль засаглдаг болгоё хэмээн татвар төлөгчид хэдэн шүүгчээс татвараа харамлаагүй байхад хажуугаас нь хашиграгчид юуны төлөө ингэнэ вэ? " хэмээх ярьсан байна. Тиймээс Лүндэндорж даргаас энэ олон ажлын ачаалалгүй үнэтэй виски, баяр ёслол тэмдэглэж байгаа шүүгч нараа цөөлж, ачаалал ихтэй газраа хувиарлаж, ажил үүргийн хувиарлалт хийж татвар төлөгч нарын мөнгийг зарцуулсан тайлангаа илүү дэлгэрэнгүй тайлбарлахыг татвар төлөгч бид нар шаардаж байна

 

Шүүгчийн сонгон шалгаруулалт:

Шүүгчийн сонгон шалагруулахдаа Шүүхийн Ерөнхий Зөвлөл хэмээх нэртэй газар их олон тооны дүрэм журам, нарийн шалгуураар шалгадаг бололтой үүний нэг жишээг бидhttp://www.judcouncil.mn,  www.shuugch-songon.mn  , гэх  интернет хаягуудаас ороод л харж болно. Мэдээж эндээс харахад бүх юм нээлттэй ямар нэгэн маргаан будилаан байхгүй мэт харагдах болов ч тухайн сонгон шалгаруулалтаар гарсан хүмүүсээс тэр сонгон шалгаруулалт нь хэр үнэн зөв, шударга, хэр зэрэг ажлын туршлагатай, шүүхийн бодит тогоонд чанагдсан, амьдрал зохиож айл удирдаж үзсэн хүнээ хэрхэн сонгож байна вэ гэдгийг харж болно. Үүний нэг жишээг дурьдахад 

 

            2015.10,29 -ний өдрийн ерөнхийлөгчийн зарлигаар  Нийслэлийн Захиргааны Хэргийн анхан шатны шүүхэд Цог овогтой Одмаа гэх Шүүгч хэмээх шударга үнэний толь болсон албан очсон байх юм. 2015.10.31http://www.24tsag.mn/.   Энэ эрхэм шүүгч маань Шүүхийн Ерөнхий зөвлөл хэмээх гурил ч багтаж унахааргүй шүүлтүүрээр шүүгдсэн байлтай. Гэтэл нөгөө Хүний дээд бараг л бурхадыг сонгоод байгаа гээд байгаа Шүүхийн Ерөнхий зөвлөл маань 26 нас ч хүрээгүй шахам балчирхан энэ охинийг шүүгч хэмээх албандаа 2015.10.17 өдрийн 58тоот Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын тогтоол (2015 оны 10 сарын 08, http://www.admincourt.gov.mn/).  гаргаад явсан байх юм. Цог овогтой Одмаа гэх шүүгч нь Шүүгчийн сонгон шалгаруулалтанд бөглөдөг анктан дээрээ төрсөн он сар өдрөө мөн л бичээгүй, Үндсэн мэргэжил нь япон хэлний багш орчуулагч гэх, 2006-2008 онд МУ-ын хууль зүйн сургуульд төгсөж дүүргэсэн байх юм. Дээрх сонгон шалгаруулалт, сонгон шалгаруулж байгаагаас харахад  "Хуульч, Эрх Зүйч" хэмээх ойлголтыг анх олж мэдсэн мэдэрснээс ердөө 6 жилийн дараа л шүүгч хэмээх албан тушаалд томилгдсон байх юм. Дээр нь шүүхийн халуун тогоонд чанагдаагүй, амьдарлын тогоонд буцалж үзээгүй, амьдарлын жаргал зовлон хатуу хүтүүг туулж ч амжаагүй  дэгсдүүлээд хэлчвэл өөрийнхөө 26 хан насандаа ч  тохирсон шийдвэр гаргаж үзээгүй хүнийг бүхэл бүтэн төрийн  нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх олгож байгаа нөгөө шүүхийн шинэчлэлүү?, нөгөө шүүхийн шүүгч нарыг зөв олж сонгоод байгаа гэж тайлбарлахуу. Гэтэл  Энэ 26хан  настай шүүгчийн ах нь болох Цог овогтой  Оч гэх шүүгч мөн л Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүгч хэмээх албан тушаалд ажилладаг болж байна. Бас Шүүгчдийн Хорооны Удирдах Зөвлөлийн гэх албан тушаал хашдаг бололтой (Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл цаг үеийн яаралтай шийдвэрлэх асуудлаар ээлжит бус хурал хийжээ. Хуралд Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цогт, Б.Батцэрэн, Б.Цогт, Г.Даваадорж, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Д.Дэлгэрцэцэг нар оролцжээ. http://mass.mn 2014-12-24) .Мэдээж аав нь ах нь шүүгч хүний хүүхэд дүү нь шүүгч болж болохгүй гэсэн заалт Шүүгчийг сонгон шалгаруулах журамд байхгүй л дээ, Гэхдээ аав нь ах нь,  Шүүгч байлаа гээд 26 нас ч хүрээгүй, ажил амьдарлын туршлага, ёс зүйн хандлага нь бүрэн төлөвшөөгүй бүүр цаашлаад амьдарлын туршлага ч бүрэн суугаагүй хүнийг шүүгчээр сонгож байгаа нь Монголын уран сайхны кино-д гардаг шиг ариун явдал гэж асуумаар, татвар төлөгч бид нарт бас ингэж бодох хардах эрх нь ч байгаа гэдгийг хэлмээр байна.

 

            Дээрх жишээнээс харахад Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллага татвар төлөгч нарын мөнгөөр шударга үнэний элч болсон шүүгч нарын сонгон шалгаруулалт явуулахдаа ямаршуухан хандаж байгаагийн тод илрэл гэж харахын ялдам шүүгч гэдэг хүнийг хөгшчүүлийн ярьдагаар борвинийх нь баас нь арилаагүй хүүхдийг томилохоо  больж үз, танил тал ах дүү амраг саднаар нь бас томилохоо зогсоо, татвар төлөгч бид та нарыг ийм бохир юм хий гэж татвар төлдөггүй гэдгийг хэлмээр байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Дарга Лүндэндорж гэх дарга сонин сэтгүүлд өгсөн ярилцлагандаа " Шүүхийн ерөн­хий зөвлөлөөс барьж байгаа нэг гол бодлого бол анхан шатны шүүхийг хамгийн чадвартай, ёс зүйтэй шүүгч нараар хангах асуу­дал байгаа юм. Яг үнэндээ хэч­нээн мэргэжлийн сургуулийг нь төгсөж, номыг нь үзсэн ч жин­хэнэ мэргэжлийн өндөр чадвар, мэдрэмж, ёс зүйтэй шүүгч гэдэг бол төрмөл байдаг юм." Мөн Улсын их хурлын танхимд хүртэл 
-Шүүгчдийн ёс зүйн төлөвшлийг  тууштай байх, нийгмийн мэдрэмж зэрэг олон шалгуураар сонгон шалгаруулдаг. Мөн хуульчдаас шүүгчдийг шилж олохыг чухалчилдаг. Олон шалгуураар шүүсний үндсэн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шалгаруулсан. Зөвхөн мэргэжийн хорооны тавьсан үнэлгээг үнэлгээ болгодоггүй. Шүүгчийн ёс зүй зан төлөв, хүний эрхийн хандлага ажлын туршлага, нийгмийн төлөвшил, итгэл үнэмшил хэр байдгийг нь харгалздаг. Энэ итгэл үнэмшлээрээ л энэ шалгаруулалтыг явуулсан гэв.  ийнхүү хэлсэн байх юм. http://www.olloo.mn 2015-04-16 өдөр улс төр бүлэг.

 

            Гэтэл энэ хүний удирдаж байгаа байгууллага, байгууллагын хийж буй үйл ажиллагаа,  хэлсэн ярьсан, хийж хэрэгжүүлж байгаа зүйл нь ингэж зөрж байгааг юу гэж ойлгох уу бас л нөгөө шударга ёс, шударга сонголт уу. Бидний мэдэх Тунгалаг тамир хэмээх кинонд гардаг шиг тэгээд "энэ чинь ариун явдал уу" гээд асуучмаар санагдлаа. Нас гэдэг зүйл хэдийгээр шүүхийхний тайлбараар хууль зүйн үүднээс тайлбарлвал тоо мэт гэж хэлж магад гэхдээ Нас гэдэг зүйл бол хүмүүний амьдарлын том туршлага, шалгуур ухаарал өгдөг гэж боддог 1987 онд төрсөн дөнгөж 26 нас ч хүрээгүй шахам, амьдрал мэдэхгүй, айл удирдаж шийдвэр гаргаж үзээгүй, аймгийн төвөө байг гэхэд албан газар удирдаж үзээгүй хүн /хүүхэд/-ээр насаараа төрийн байгууллагад 40 жил ажилласан төрийн албан хаагчийн шийдвэрийг буруу зөвийг тунгааж, эрэгцүүлэн бодож, хууль зүйн үндэслэлтэй, амьдралыг олон өнцгөөс харж шийдвэр гаргаж чадна гэтэг итгэл, шүүхэд итгэх итгэл татвар төлөгчдийн итгэл яаж сэргэх вэ? Эцэст нь хэлэхэд Нэгдүгээрт: Эрхэмсэг шүүгч нараа эрхэмсэг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдээ та нарын цалин гээд байгаа тэр зүйлийг чинь та бүхний ярдаг нохой  зан гаргаж харьцдаг тэдгээр иргэд татвар төлөгч хүмүүс төлдөг гэдгийг ухаарч ойлгох цаг нь болжээ, Хоёрдугаарт  шүүхийнхээ шүүгч нарын ажлын ачааллыг /нэг шүүгчид ноогдлх хэргийн тоо/ анхаарч түүндээ тохирсон хуваарлалтыг хийгээчээ тэгэхгүй бол зарим шүүгч нар чинь гар дээрээ 3-5 хэрэгтэй зарим шүүгч нар чин 60-70 хэрэгтэй байна үүнийгээ дагаад хэдийгээр шүүгч гэлээ гэсэн ч тэр хүн чинь ардаа амьдралтай гэдгийг мартмааргүй  байна, Гуравдугаарт шүүхийн шинэчлэлийн хүрээнд сонгогдож байгаа шүүгч нараа ёс суртахуун, үзэл бодол, хандлагаа /би ихэмсэг хэрэглээт, би нийгмээс хараат бус гэх өвчин/ өөрчлөх талаар бодитой бодлоготой арга хэмжээ авахгүй бол нөгөө шүүгчид итгэх итгэл, шүүгчийг харах өнцөг, хүлээж авах хандлагын хооронд ихээхэн том ангал үүсэх шинж тэмдэг илрээд эхэлчлээ, Дөрөвдүгээрт:  Шүүгчийн сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтэндээ Нас, Гэр бүлийн байдал гэдэг зүйлийг бас нэгэн шалгуур болгохгүй бол бас л нөгөө шүүхэд итгэх татвар төлөгчдийн итгэл байхгүй болж мэдэхээр байна.

 

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>