Дэлхийг Хятадууд удирдах болсон уу

893

Дэлхийг Хятадууд удирдах болсон уу

 

-Бидний мэдддэг юм шиг хэрнээ огт мэддэггүй хятадын улсын хөгжил, дэвшлийн нууцаас-

Дэлхий дахиныг хамарсан мэдээллийн сүлжээний ачаар бид улам бүр ойртон нэг нэгнийхээ оршин байгааг хүндэтгэхгүйгээр хөгжих аргагүй болсон. Үүнээс үүдээд дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээнд хэн нь хүч нөлөөтэйгөө үзэх чимээгүй дайн явагдсаар байна. Энэ өрсөлдөөний гол төвүүдийн нэг нь олон мянган жилийн түүхийг өөртөө агуулсан дорно дахин юм. Дорно дахины соёл нь ёс суртахуун, ёслол, зан үйл, горим журам, эмх цэгцээрээ алдартай. Дорно дахины улсуудын хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн олон хүн ам, үндэстнийг нэг дор цуглуулсан нь Хятад улс.

Бичигч миний бие дэлхийн хөгжлийг тэргүүлж яваа аугаа гүрний түүхийг нь зүгээр нэг судлаад өнгөрөхийг зорьсонгүй, түүний өнөөгийн хөгжлийн нууцыг түүхэн цаг үеийн ямар нэг үнэт зүйлтэй нь холбон үзэхийг эрмэлзсэн юм.  Энэ холбон үзсэн зүйл нь олон зууны өмнө амьдарч байсан дэлхийн сэтгэлгээний ноён оргилуудын нэг Күнзийн /зарим ном хэвлэлд Конфуций гэх нь бий/ сургаал билээ.

Хятадын коммунист намын удирдлагууд буюу өнөөгийн Хятадын олон удирдагчдын хэлсэн үг болон, эрх зүйн баримт бичгүүдэд улсынхаа хөгжлийн гол тулгуур үзлийг Күнзийн сургааль үзэл болон Мао Зедуны үзэл хэмээн тодорхойлсон байна. Гурван мянганы тэртээгээс уламжлагдан ирсэн сургаал ямар учраас өнөөгийн дэлхийд тэргүүлэх гүрний бодлого үйл ажиллагааны гол цөм нь болох болов гэдэг нь анхаарал татах сэвэд яах аргагүй мөн.

БНХАУ-ын хөгжил болон түүх соёлын олон тулгуурын зөвхөн нэг хэсгийг  буюу Күнзийн сургаалийг хөндөж гаргаж ирсэн учраас зарим талаар учир дутагдалтай байсныг үгүйсгэх аргагүй юм. 

Хятад ухаан «суурь» зарчмыг бүрдүүлж, барууны ухаан бодит амьдралыг бий болгодогХятадын шинэ амьдрал ингэж л бий болсон

/Даяарчлал ба түүх уламжлалын талаарх олон улсын бага хуралд БНХАУ-н дэд дарга Си Зянь Пиний хэлсэн үгнээс/

Хятад бол агуу их түүх, уламжлалтай, сэтгэлгээ гүн ухааны ундаргатай орон. Анхны төрт улс нь Жан улс. Монголоор бол Байлдаант улс гэсэн үг. Эдийн засаг ба хөгжил талаасаа Хятад нь хамгийн их валютын нөөцтэй.

Аж үйлдвэр хөгжсөн найман орны валютын бүх нөөцийг нийлүүлснээс Хятад улсын валютын нөөц илүү буюу 2 триллион хол давах хэмжээгээр тоологдох америк валютын бэлэн нөөцтэй.  Улс төрийн хувьд коммунист намжсан төртэй улс. Төрийн зөвлөл буюу Засгийн газар, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал гэдэг эрх барих байгууллагатай. Дэлхийн эдийн засаг болон хөгжлийн түвшингээрээ Америкийн нэгдсэн улсын дараа ордог.

Хятад улс найман улс төрийн намтай буюу олон намын системийг өнгөн дээрээ бий болгосн.  Тэр намуудын улс орноо удирдан хөгжүүлэхэд оруулах санал, санаачилга, хувь нэмрийг улс төрийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж хэрэгтэйг нь авдаг ба Хятадын Коммунист намаас бусад намын хамгийн үндсэн үүрэг нь Хятадын Коммунист намыг улс эх орноо зөв зүйтэй удирдахад нь туслахявдал юм. Хятадын төрийн удирдлага нь асар хатуу чанд залгамжлах чанартай ба үүнийг зориуд урьдаас хэдэн жилийн өмнө бэлтгэдэг.  Төрийн хууль нь хатуу чанд бөгөөд түүнийгээ ягштал хэрэгжүүлдэг.  Энэ нь Күнзийн сургаальтай холбоотой бөгөөд Күнз үзэхдээ засаглал дээрээс доош хэрэгжих (үр хүүхэд нь эцэг эхдээ захирагдах, ах захаа хүндлэх, ард иргэд нь төр засгаа дээдлэх) ёстой гэжээ. Засаг төрөө дээд тэнгэрт үйлчилдэг мэтээр ард түмэн төсөөлнө. Күнз нь сургахдаа үмүүс хоорондоо зиндаагаараа ялгарах ба хэрвээ доод гаралтай бол хэзээ ч битгий бусдад атаарх. Дээшээ бүү санаарх доошоо битгий уна. Одоо юутай байгаадаа сэтгэл хангалуун бай. Хувь заяагаа дагаж итгэл үнэмшилтэй яв. Хүн бүхэн өөрийн анги зиндаандаа нийцэх дэг журам, сахилга батыг барьж сурвал нийгэмд шударга ёс тогтоно. Хэрвээ дээшээ шат ахивал түүндээ баяртай бай, хэзээ ч өөрөөсөө дээш хүмүүст атаарх" хэмээжээ. Энэ үзэл нь Хятадын төрийн бодлогын бас нэгэн хэсэг бөгөөд ажилчин ангийн хүнд өндөр боловсролд хэрэггүй гэж үздэг байна. Гэхдээ үүнийг хятад бус үндэстнүүдийн дунд дийлэнхдээ хэрэгжүүлдэг байна.

Хувь хүний хувьд гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага, сахилга бат, хамт олонч, хөдөлмөрч, засаг төрдөө үнэнч байх, төр засгийн хувьд ард түмний дээр суурилсан шатлан захирах хатуу дэглэмээ барих зэрэг нь Күнзийн сургаалын үндсэн чанар юм.

Энэ үзэл баримтлал нь Хятад хүн бүрийн хамгийн эрхэм үзэл, үнэт зүйл бөгөөд даган баримталдаг Ард түмэнд энэ ёсонд тохироогүй бол бүү сонс, хар, ярь, хий гэсэн бичигдээгүй хууль үйлчилнэ. Күнз нь бүх юм тэнгэрийн хүсэл зоригоос шалтгаалдаг гээд тэнгэрийн хүсэл зориг нь хааны зарлиг юм хэмээж байв.Үүнээс үзэхэд хаан хүний нэр төр эрх зүйн үндсийг хадгалах хандлага илэрхийлж байсан ба үе үеийн хаан төрөөс ихээхэн дэмжлэг авч байсан байж болох талтай юм.

Ард олонтой хатуу чанд хандвал тэд таныг хүндэтгэнэ , өршөөлтэй хандвал тэд танд үнэнч байна.Күнз үзэхдээ төрд өршөөл гэж байх ба тэр нь ард түмэнд ус гал шиг л хэрэгтэй гэж байв. Күнзийн нэрд гаран түгэн тархахад түүний ёс зүйн сургааль нь өндөр байрь суурь эзэлдэг .Улс орон, нийгэм оршин тогтнох нэг үндэс нь ёс зүй гээд түүний ач холбогдлыг өндрөөр үнэлж байв. Күнзийн сургаалийг хэдийгээр гол үзэл баримтлалаа болгосон ч гэсэн бүх зүйл дээр түүнийг даган гэсэн үг биш бөгөөд 1,3 тэрбум хүнийг хатуу чанд хуулийн дор барвж тогтоож байна. "Хятад  орны өөдлөн дэвжих нь хэмнэлтээс ихээхэн  шалтгаална. Иймд хэт vрэлгэн  зан  их гvрнийг  задлах аюултай. Дэлхийд манлайлагч  эдийн  засагтай улс  байхын  тулд  цаг хугацаа, мөнгө  хөрөнгөө  хэмнэж,  шаргуу  тvргэн  ажиллах хэрэгтэй"  хэмээн БНХАУ-н удирдагч Ху Жин Тао  vг хэлэх бvртээ онцлон  дурддаг үүнийгээ Күнзийн сургаалийн нэг хэсэг хэмээн  тайлбарлаж ч байсан байна.  

Тухайн үеийн ёс суртахууны хамгийн гол зарчим нь гуманизм гээд хаана хүнлэг ёс ноёрхож байна тэнд сайн сайхан эмх журамтай байна. Гуманизм нь төрийн эрх зүйд байх зайлшгүй зүйл гэж үзэж байв. Тэрээр хуулийг төрд байх зүйл нь мөн боловч орчин үеийн эрх зүйт төрийн үзэл санааг дэвшүүлж байжээ. Хэрэв хуулиар ард түмнийг зохицуулна гэвэл ард түмэн ичгүүрээ алдаж шийтгэлээс зайлсхийх болно" хэмээн үзэж байжээ. Харин сайн санааны /буянт/ үйлийн үндсэн дээр удирдах ёс горимоор хэв журам тогтоовол ард түмэн ойлгон хүлээж авна гэж үзэж байв. Өнөөгийн Хятад оронд үйлчилдэг хууль нь маш цөөн бөгөөд ихэвчлэн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон баримт бичгүүдээр хүмүүсийн харилцааг зохицуулдаг. Ёс горим нь нийгмийн харилцааг зохицуулах үндсэн хэлбэр байх ёстой гэж байв. Түүний номлосон сургааль номлол нь олон бөгөөд утга санаа нь гүн гүнзгий учир түүний сургааль үзлээс нь агуулгын хувьд болон утга санааны хувьд хамгийн шилмэл сайныг нь сонгон авсан.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс нь өөрийн улсын үзэл баримтлалаа намын тулгуур баримтуудад тусгахдаа"Манай улс нь ардын үйлсийг шударгаар гэрэлтүүлэгч Хятадын Коммунист намын удирдлагаар хөдлөх бөгөөд Күнзийн үзэл болон Мао Цзе Дуны үзлийг баримтална." гэжээ. Ингэж заагаад зогсохгүй төрийн үйл хэрэгтээ Күнзийн сайн засаглалын тухай болон хүн ардыг гэгээрүүлэх ёс суртахууныг эрхэм болгохыг намын 3 болон 4 дэхь үеийн удирдлагууд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны хуралдаанууд дээр хэлж байжээ.  Мөн энэ сургаалийг тунхаглан хэлэхээсээ гадна өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг иргэдээсээ шаарддаг бөгөөд үзэл суртлын асар далайцтай байдлаар сурталчилан олон нийтэд ухуулан сурталчилдаг. 

Эндээс дүгнэн үзэхэд ямарваа үндэстэн ард түмний оршин байгаа болон хөгжлийн түвшинг тодорхойлохдоо тухайн улсын төрийн бодлого ямар түвшинд байна, ард түмний оролцоо, идэвхи зүтгэл ямар байна гэдгийг анхаардаг байна. БНХАУ нь дэлхийн хөгжлийн түгээмэл чиг хандлага хүн төрөлхтний ололт амжилтуудын зэрэгцээгээр өөрийн орны түүх соёл уламжлал, түүхэн хүмүүсийнхээ үзэл баримтлалыг харгалзан үзэж уламжлал дээр суурилсан шинэчлэлтийн бодлогыг явуулдаг нь харагдаж байна. Энэ нь тухайн улсын хөгжлийн зөв чиг хандлага нөхцөлийг бүрэлдүүлж өгдөг бөгөөд аль тал руу хазайн хэлбийдэггүйгээрээ давуу талтай. Дээр дурьдсан түүхэн хүмүүсийн нэг нь Күнз юм. Түүний суу алдар сэцэн мэргэнийг дэлхий дахин өнөөг хүртэл хүлээн зөвшөөрч хүндэтгэн судалж байгаа бөгөөд БНХАУ түүний үзэл сургаалийг өөрийн улсынхаа хөгжил чиг хандлагын гол тулгуур болгосон байна. Энэ нь сайн засаглал ёс суртахуун ёс зүй зэргийг дээд зэргээр баримталсан, эмх цэгцтэй нийгмийг  бий болгох үндэс болсон юм. Гэхдээ БНХАУ-н алдаа дутагдал хүний эрхийн зөрчлийг үүгээр зөвтгөх боломжгүй юм.

БНХАУ-н жишгээс харахад ардчилсан үзэл, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг баримтлан яваа манай улс яагаад өнөөг хүртэл үсрэнгүй байдлаар хөгжихгүй үндэсний уламжлалаа гээгдүүлж байна гэдэг асуудал анхаарал татаж байна. Дээдсээс өвлүүлсэн 2220 жилийн төрт ёсны түүхээсээ бидний хувьд авах зүйл асар олон байгаа бөгөөд тэр бүрийг хөгжлийн бодлогодоо тусган уламжлал шинэчлэлийн аль алиныг нь багтаасан хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох хэрэгцээ шаардлага байна. Төр засаг нь ард иргэдээ айлган сүрдүүлсэн хууль цаазаар биш, ухамсарлуулж ойлгуулсан эрх зүйн соёлоор удирдаж уламжлал шинэчлэлийг хослуулсан бодлоготой ёс зүйт иргэдтэй улс болохын тулд манай улс анхаарах ёстой гэж судлаачийн зүгээс үзэж байна.

Ү.Амарбат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>