Гүний уурхайн санхүүжилт "унтаа" эдийн засгийг сэрээв үү
"Оюутолгой”-н гүний уурхайн санхүүжилт шийдэгдэж, ойрын 5-7 жилд Монголын эдийн засагт жил бүр тэрбум ам.доллар орж ирэхээр болсон. Энэ санхүүжилт нь эдийн засагт эерэгээр нөлөөлж, 3.5 хувийн өсөлт авч ирнэ хэмээн эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс үзэж байгаа бол зарим судлаач "Монголын эдийн засаг найм, арван жилийн өмнөхөө бодвол харьцангуй тэлсэн учир өсөлт ажиглагдахгүй хэмээн үзэж байгаа. Сүүлийн гурван долоо хоногийн турш ам.долларын төгрөгтэй харьцах ханш хямдарч, өчигдрийн байдлаар 1984 төгрөгтэй тэнцээд буй. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт болох тэрбум ам.доллар энэ жил эдийн засгийн эргэлтэд орно гэх мэдээлэл ханшид эерэгээр нөлөөлж байна хэмээн зарим шинжээч үзэж байгаа.