С.Эрдэнэ: АН онцгой комисс байгуулж, хууль бус үйлдлүүдийг баримтжуулна

647

С.Эрдэнэ: АН онцгой комисс байгуулж, хууль бус үйлдлүүдийг баримтжуулна

 

УИХ дахь АН-ын бүлгийн  дарга С.Эрдэнэ эрх баригчдын  хууль зөрчих үйлдэл хэрээс хэтэрч байгааг хэллээ. Тэрээр "Сүхбаатар аймгийн Засаг даргын томилгоог хууль бусаар хийж, Зам-Үүд дээр төрийн албаны байранд хүчээр нэвтрэн орж, тамга тэмдгийг авсан зэрэг үйлдлүүд эрээ цээрээ алдаж байгаа. Ийм үйлдэл цаашдаа олон газар гарах шинжтэй байна. АН-аас онцгой комисс байгуулж, төрийн хууль бус үйл ажиллагаануудыг баримтжуулж авч байгаа. Уг асуудлаар удахгүй мэдээлэл хийнэ” гэв.

Харин АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж "Төрийн албаны зөвлөлийн хоёр гишүүнийг ээлжийн амралттай байх хугацаанд нь  албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ- д оруулж ирлээ. Төрийн албаны нэр бүхий хоёр гишүүн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй байгаа. МАН-ын энэ үйлдэл Төрийн албаны тухай хууль болон бусад хуулиудаа ноцтой зөрчиж байна” гэлээ.

С.Бүжин  eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>