Долларын ханш 2200 хүрлээ
Ам долларын ханш огцом өссөөр байна. "Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2200 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа долларын ханш ийн огцом хөөрөв.
Хэрэв Засгийн газар, төв банк яаралтай арга хэмжээ авахгүй бол ханшаа ч алдаж мэдэхээр байгаа юм. Хэрэв ханшаа алдвал эдийн засагт аюул нүүрлэнэ. Тиймээс ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар доллар олох ажилдаа орохыг эдийн засагчид сануулсаар байгаа билээ.
Д.Бат