Улаанбаатарт бороотой, өдөртөө 18-20 хэм дулаан

512

Улаанбаатарт бороотой, өдөртөө 18-20 хэм дулаан

 

Малчин тариаланчдын анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн  хэсгээр бороо орж сэрүүснэ.

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно.  Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар  18-23 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>