Америк эмэгтэй Хятадад тагнуул хийсэн хэргээр баригдав

758

Америк эмэгтэй Хятадад тагнуул хийсэн хэргээр баригдав

 

Хятад гаралтай боловч АНУ-ын паспорттой Сэнди Пан Гилис өнгөрсөн оны гуравдугаар сард БНХАУ-д зорчихдоо тагнуул хийсэн гэж Бээжингийн тал буруутгаж, баривчилжээ. Энэ тухай түүний нөхөр Жеф Гилис анхлан хэлсэн бөгөөд эхнэр нь түүн рүү залгаж, "Намайг барьж хорих гээд байна, ирж суллаж аваач” хэмээн уйлсан байна.

 Сэнди Пан Гилис өнгөрсөн хугацаанд Макаод хэд хэдэн удаа зорчихдоо, АНУ-руу худалдаааны компаниар дамжуулан бизнес хийж байсан гэнэ. Гэвч Хятадын хуулийнхан түүнийг өөр зорилгоор БНХАУ-д тогтмол ирдэг байсан гэж буруутгажээ.

Тун удахгүй "Их-20” уулзалт Ханжоуд болно. Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Хятадад айлчлах бөгөөд хоёр улсын хооронд шийдэгдээгүй, ээдрээтэй асуудлуудад шийдэл олохоор хичээж магадгүй гэж шинжээчид үзжээ. Магадгүй "Тагнуул” нэрээр Хятадын цагдаа нарын барьж хорьсон иргэдийн асуудал энэхүү уулзалтаар нэлээд хүчтэй яригдаж магадгүй аж.

Т.Бат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>