Тайландын сөнөөгч онгоц Камбож руу бөмбөг хаясны улмаас энгийн иргэд амь эрсэджээ

275

Тайландын сөнөөгч онгоц Камбож руу бөмбөг хаясны улмаас энгийн иргэд амь эрсэджээ

 

Тайланд, Камбожийн хооронд удаан үргэлжилсэн хилийн маргаан хурцадмал байдалд хүрчээ. Уг явдал тус хоёр улсын хилийн маргаантай бүс болох Та Моан Тхом сүмийн ойролцоо эхэлсэн бөгөөд талууд бие биеэ өдөөн хатгасан гэж буруутгаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, дипломат төлөөлөгчдөө эгүүлэн татах арга хэмжээ аваад байгаа юм.

Сүүлийн үед Камбожийн газар нутгийг тойруулан тавьсан тэсрэх бөмбөгөнд Тайланд цэргүүд өртөж, гар, хөлөө алдсан тохиолдлууд гарсан нь хурцадмал байдлыг улам гааруулж байна.

Мөн Тайландын “F-16” сөнөөгч онгоц Камбож руу бөмбөг хаясны улмаас энгийн хоёр иргэн амь эрсэджээ. Болсон явдлын талаар Тайланд хилийн аюулгүй байдлыг хамгаалахаар зургаан “F-16” онгоц байршуулсан бөгөөд Камбож дахь цэргийн бай руу онилон бөмбөг хаясан хэмээн мэдэгдэж буй бол нөгөө талаас Камбожийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн халдашгүй байдлын эсрэг бүдүүлэг, түрэмгийлэл хэмээн эрс буруушаав. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>