Оюутны “U money” картны захиалга өнөөдөр дуусна
Тиймээс нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих "U money" картаа захиалж эсвэл сунгуулж амжаагүй оюутнууд өнөөдөр сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах боломжтой юм. Ингэхдээ шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэнэ.