Завь осолдож, дүрвэгсэд амиа алджээ

716

Завь осолдож, дүрвэгсэд амиа алджээ

 

Египетийн Кафр аль Шейх эргээс холгүй дүрвэгсдийн тээвэрлэж явсан завь осолдсон талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ослын улмаас 42 дүрвэгч амиа алдсан болохыг Эргийн хамгаалалтын албаныхан баталсан байна.

 

Уг завинд 600 орчим дүрвэгч зорчиж явсан бөгөөд эргийн хамгаалалтынхан шуурхай ажиллаж 150 орчим хүнийг аварч, анхан шатны тусламж үзүүлжээ.

 

"Аврах ажиллагаа үргэлжилсээр байна” хэмээн Египетийн албаны төлөөлөгч "Ройтерс” агентлагтай утсаар холбогдох үедээ мэдэгдсэн байна.

 

НҮБ-ын Дүрвэгсдийн хамгаалах байгууллагаас "Египетийн албаныхан дүрвэгсдийн аврах, хамгаалах ажилд тун идэвхгүй оролцож байна” хэмээн буруутгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>