ОЛСБЕРГ КОМПАНИ ДУЛААН ХУРИМТЛУУЛАГЧ ТӨХӨӨРӨМЖ ТАНИЛЦУУЛАВ
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдолын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Герман улсын "Олсберг” компанийн захирал Ралф Керстингийг хүлээн авч уулзлаа. Олсберг нь Герман улсын удам дамжсан 400 жилийн арвин их туршлагатай зуух болон халаалтын төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм. Уулзалтын үеэр ноён Ралф Керстинг Монгол Улсын нөхцөл байдалд зохицсон, ялангуяа Монгол гэрийн онцлогт тохируулан үйлдвэрлэсэн шинэ халаалтын төхөөрөмж бүтээснээ танилцууллаа. Энэхүү төхөөрөмжийн ажиллах зарчим нь шөнийн цагаар цахилгааны хямдралтай тариф боддогддог үед хуримтлуулсан дулаанаа 24 цагийн турш барих боломжтой. Тиймээс энэ төхөөрөмжийг дэмжиж өргөн хэрэглээнд оруулснаар Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахад өндөр ач холбогтой юм. Харин үүний тулд шөнийн цахилгааны тарифдаа хямдрал үзүүлэх хэрэгтэй” гэлээ.
Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Чухал үед айлчлал хийж байгаад тань талархал илэрхийлье. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх манай мөрийн хөтөлбөрийн гол суурь бол ногоон хөгжлийг дэмжих байгаа. Улаанбаатар хотод хамгийн тулгамдаж буй асуудал бол агаарын бохирдол. Үүнийг шийдэхийн тулд бид нэгдүгээрт эрхзүйн орчин бүрдүүлэх, хоёрдугаарт өндөр техник, технологийг нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Танай бүтээгдэхүүнийг судалж, танилцсан. Бид агаарын бохирдлыг хэрхэн хурдан хугацаанд бууруулах талаар ажлын хэсэг байгуулан ажиллана. Уг ажлын хэсэгт танай бүтээгдэхүүнийг танилцуулж, цаашид хэрхэн ажил хэрэг болгох тал дээр ярилцах болно” гэлээ.
Ажлын хэсгийнхэн болон бусад холбогдох хүмүүсийн хамтаар дахин уулзалт зохион байгуулахаар боллоогэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.