ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХЭРХЭН ХАНГАГДСАНЫГ ШАЛГАНА

798

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХЭРХЭН ХАНГАГДСАНЫГ ШАЛГАНА

 

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн "Нэрэмжит үзлэг” эхэллээ.


Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана.


Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч  өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>