Ирэх сараас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр гадаад паспортны үйлчилгээ үзүүлнэ

731

Ирэх сараас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр гадаад паспортны үйлчилгээ үзүүлнэ

 

Оюуны Өмч Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас гадаад паспортын үйлчилгээг ирэх сараас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төдүүдээр үзүүлэх болсон талаар мэдээллээ.

Тодруулбал, гадаад паспорт захиалах, сунгах ажлыг зөвхөн ОӨУБЕГ-ын байран дээр явагддаг байсан бол ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн  Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон авто вокзалд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр дээрх үйлчилгээг үзүүлэх юм байна.

Мөн гадаад паспортоо сунгуулах хүсэлтэй иргэд харьяа дүүрэг, орон нутагтаа хандан захиалгаа өгдөг хуучин зарчмаараа явах аж. 

Одоогийн байдлаар гадаад паспорт олгох ажил жигдэрч, өдөрт дунджаар 900-1,000 орчим иргэн гадаад паспортын захиалга өгч төдий тооны хүн паспортоо авч байна.

Д.Тамир

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>