Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал

885

Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү:

-Монголчууд Чингис хаан хэмээх суут хүнээр зөвхөн бахархах бус, Чингис хаан ба түүний үр садын явуулж байсан бодлогоос сургамж авах хэрэгтэй. Тэр үеийн Монголын Эзэнт гүрний хөгжил цэцэглэл нь зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр олж авсан ололт амжилт байгаагүй билээ. Худалдааг чөлөөтэй явуулах, гаалийн тогтолцоог үр дүнтэй ашиглах, харийн иргэдийг албан тушаалд томилон мэдлэг чадварыг нь ашиглах, шашин шүтэх эрх чөлөөг хангах зэрэг бодлогын чанартай гайхалтай шинж чанарууд Монголын Эзэнт гүрний амжилтад нөлөөлсөн гэж боддог.

 

Нөгөөтэйгүүр Монголын Эзэнт гүрэн яагаад тийм амархан мөхсөн бэ гэдгээс ч суралцах нь өнөөгийн монголчуудад чухал. Цөөн үгээр хэлбэл, тэр шалтгаан нь ураг төрлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл буюу дотоодын зөрчил байсан. Мөн дотоодын энэхүү зөрчлийг ашиглах гэсэн гадны хүч ямагт дэргэд нь отож байсныг бүгд мэдэх биз ээ. Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсандаа сэтгэл ханаж улс орны амгалан тайван байдал, эв нэгдлээс илүү хувь хүний эрх ашгийг дээгүүр тавьсан учраас нуран унасан байдаг. Монгол улс өнөөдрийнхөө хөгжлийн түвшинд сэтгэл ханаж улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг умартан хувийн эрх ашгийг дээгүүрт тавин, дотооддоо эрх мэдлийн төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр байвал хэзээ нэгэн цагт Монголын эзэнт гүрэнг мөхөөсөн алдаа давтагдах аюул тулгарах нь гарцаагүй. Монголын ухаалаг ард түмэн ийм байдалд хүргэх сонголтыг хэзээ ч хийхгүй гэдэгт миний бие итгэхийг маш ихээр хүсч байна.


http://politik.mn/post/16554

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>