Трамп тангараг өргөхгүй, дайн дэгдэнэ гэж Америкийн радиогоор мэдээлжээ

807

Трамп тангараг өргөхгүй, дайн дэгдэнэ гэж Америкийн радиогоор мэдээлжээ

 

Америкийн эрх баригчдын маш нууц мэдээллийг олж авсан гэсэн мэдээг Нью-Йорк хотын радио станц цацлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард иргэддээ хандан гэнэтийн мэдэгдэл хийх гэнэ. Тодруулбал, 12-р сарын 30-наас 1-р сарын 5-ны хооронд.

"Орос улс манай Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож нөлөөлсөн. Ийм учраас энэ удаагийн сонгуулийг хууль бус гэж зарлаж байна” гэж Обама ард иргэддээ мэдэгдэхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээг Америкийн Засгийн газрын нэрээ нууцалсан 2 ч эх үүсвэрээс олж авсан гэж Нью-Йоркийн радиогоор ярьжээ. 

"Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд нөлөөлсөн талаар шинэ нотолгоо, баталгаа олдсон, иймээс Дональд Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн хувиар тангарагаа өргөхгүй. Америкчууд удаан үргэлжлэх, харгис Иргэний дайнд бэлдэх цаг ирлээ” гэж тус радио станц үзжээ. Америкт сүйрлийн нөхцөл байдал үүссэн тул төр засгийн залгамжит бодлого, уламжлалын дагуу (COG) гэсэн шалтгаар Обама Ерөнхийлөгч хэвээр үлдэх юм байх. Хэдийгээр түүний бүрэн эрхийн хугацаа дууссан ч албан тушаалдаа үлдэх аж. Гэхдээ энд бүх юм Америкийн цэргийнхэн болон хууль сахиулах байгууллагууд хэрхэн хамтран ажиллахаас хамаарна. Одоохондоо тэдний хэн нь ч Обамаг дэмждэггүй гэнэ. 

...Энэ мэдээ батлагдах эсэхийг харахад хэдхэн хоног үлдлээ дээ... 

www.mnews.mn  


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>