Барак Обама өөрийн түншүүдийг устгах тушаал өгчээ
Саяхан болж өнгөрсөн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан тасрахгүй байсаар. Гадны томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинэ болон хуучин Ерөнхийлөгчдийн тухай янз бүрийн асуудлыг хөндөн ярьж байна. Тухайлбал, Оросын нэгэн нийтлэл дээр Бүрэн эрх нь удахгүй дуусах гэж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өөрийн түншүүдийг цааш харуулах тушаал өгч эхэллээ гэжээ. Энэ нь "Исламын улс", "Джабхат-ан-нусра" хэмээх алан хядагч бүлэглэлүүдийн толгойлогчдыг устгахыг Обама тушаав гэсэн утгатай аж.
Нийтлэл дээр "Исламын улс", "Джабхат-ан-нусра" бүлэглэл нь хэдэн жилийн турш Сири болон Ойрхи Дорнодын энгийн иргэдийг алж хөнөөсөөр байгаа. Гэтэл ардчиллын өлгий гэгддэг Америк орон хэдэн жилийн турш эдгээр террорист байгуулагын эсрэг тэмцэж байгаа. Гэвч Америкийн зэр зэвсгийн хүчин чадал хүрээгүй юу, эсвэл террористууд тийм хүчирхэг үү? Эсвэл террористуудыг хэн нэгэн ивээн тэтгэж хамгаалж байдаг уу? Харин одоо "Х" өдөр иржээ. АНУ-ын Ардчилсан нам сонгуульд ялагдаж "тэдний хүрээний бус хүн" гэнэт их гүрний Ерөнхийлөгч болчихлоо. Иймээс Цагаан ордон шууд л албан ёсоор, олон нийтийн өмнө ил тодоор нэн даруй "Исламын улс", "Джабхат-ан-нусра" бүлэглэлүүдийн толгойлогчдыг устгахыг тушааж, ул мөрөө арилгаж эхлэв. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орохоос өмнө л өнөөгийн Цагаан ордны түншүүд-террористууд устах ёстой гэж үзэж байна гэжээ. Хэрэв энэхүү мэдээ, баримт нь үнэн бол томоохон асуудал дэгдэх нь ойлгомжтой.
Эх сурвалж: Breakingnews.mn
B.Yanzhyndulam