|
Видео

Шинэ мэдээ

Нийтлэлч Баабарын зөв бол С.Эрдэнэ буруутай

Нийтлэлч Баабарын зөв бол С.Эрдэнэ буруутайАрдчлсан намын даргад С.Эрдэнэ нэр дэвшиж буй. Өмнө нь хууль бус зүйл олныг хийсэн хэмээн түүнийг буруутгах хүн олон байна. Тодруулбал, нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ "С.Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн.

Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад түүнийг авч гарсан”  Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь "хусаад” явж байдаг хүн. Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй. Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” гэж зоригтой хэлсэн.

 Ингэж хэлснээс хойш бараг нэг жил болох гэж байна Баабар хүн гүтгэсэн болоогүй, Баабартай холбогдох ямар нэг юм болсонгүй, Мөн Баабарыг С.Эрдэнэ хутгалсангүй.

Баабар хариуцлага хүлээгээгүйг бодохоор Баабарын хэлсэн үнэн гэж ойлгогдож байна. Бас С.Эрдэнэ ийм олон увиагүй зүйл хийсэн нь ч үнэн гэж ойлгож болохоор байна.

Угаас С.Эрдэнэ нийгмийн даатгалын мөнгөөр баяжиж, ах дүүгээ өөд нь татсан гэгддэг. Цаашлаад Баянгол дүүрэгт өөрийн гар, хөл бологсдыг зай, завсаргүй чихсэн гэх. Ер нь тус дүүрэг бүхэлдээ С.Эрдэнийн мэдэлд очсон нь хожмоо "Эрдэнэ вангийн хошуу” гэж цоллуулахад хүргэсэн гэх яриа бий. Нэгэн цагт Баянголын ИТХ, Нийгмийн даатгалын салбарууд нь тэр чигээрээ С.Эрдэнийн хүнээр дүүрсэн гэх шүүмжлэл байлаа. Тэгэхээр С.Эрдэнэ намын дарга болбол ах дүүгээрээ намыг дүүргэж Ардчилсан намыг бас нэг хошуугаа болгох нь тодорхой гэх яриа улс төрчдийн дунд яригдаж байна.  Түүнд нам удирдаж ирсэн туршлага байхгүй. Есөн гишүүнтэй намын бүлгээ сөрөг хүчин шиг ажиллуулж чадахгүй байгаа нь түүнийг сайн удирдагч гэж тодорхойлоход бэрхтэйг илэрхийлнэ. С.Эрдэнэ бол хөрөнгөжсөн, мөнгөтэй хүн. Тиймээс мөнгөөр гишүүдийн саналыг худалдаж авч магадгүй гэх хардлага зарим хүнд бий.

Г.Наран 

zaluu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.