Зургаахан үгнээс бүтсэн ч сэтгэл хөндсөн өгүүллэгүүд
«Та дугаар андуурчээ» гэх танил хоолой дуулдав.
Шүхэр зарна. Огт нээгдэж байгаагүй. Жаахан толботой.
Бидний алтан хурим. Ганц хүний ширээ.
Сансрын нисгэгч хичнээн дуудсан ч Дэлхий хариулсангүй.
Сарнай бариад гэртээ иртэл түлхүүр таардаггүй.
Хагарсан салхины шилэн дээр «Хурим» гэсэн бичиг.
Би үсэрлээ. Харин дараа нь харамсав.
Уучлаарай, цэрэг эр минь, гутлыг хосоор нь л өгнө.
Тэр эхнэрийнхээ алуурчинг угжаар хооллож сууна.
Эмч өвчтөнийг аврав. Өвчтөн бурханд талархана.