Амазон мөрний нас 9 сая жил болохыг тогтоожээ

508

Амазон мөрний нас 9 сая жил болохыг тогтоожээ

 

Бразилын их сургуулийн хэсэг эрдэмтэд Европын орнуудын мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран, Амазон мөрний нас 9 сая жил болохыг тогтоожээ.

Энэ нь өмнө нь тогтоож байснаас 8 сая жилээр урт юм. Globo телевизийн мэдээлснээр, ийм дүгнэлтийг Амазон мөрний голдрилоос олдсон хурдасын шинжилгээнд үндэслэн хийсэн байна.

"Үнэн хэрэг дээрээ 9 сая жилийн өмнө Амазон нь нуур байсан бөгөөд ус нь хойд зүг рүү "тэмүүлдэг" байсан. Энэ цаг үед нуурууд гол болон хувирах үйл явц явагдаж байсан” гэж Бразилын геологич Роберту Вентура ярилаа.

Өмнө нь хийсэн судалгаагаар, Амазон мөрний насыг 1-ээс 1,5 сая жил гэж үзэж байсан юм. Харин саяхан хийсэн энэхүү нээлт нь уг мөрний түүхийг нь илүү сайн мэдээд зогсохгүй түүний ирээдүйн төлвийг нь гаргах боломжийг олгож байна. "Өнөө цагт Амазон мөрний дагууд ган болох болсны улмаас үер болдоггүй улиралд энэ мөрөн үерлэдэг болсон. Тиймээс бид зөвхөн өнөөгийн байдлыг нь судлаад байх юм бол энэхүү үзэгдлийн уг шалтгааныг тодорхойлж чадахгүй” гэж эрдэмтэн Р.Вентура үзэж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>