|
Видео

Шинэ мэдээ

Илтгэлийн уралдаан зарлагдлаа

 

 

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНУУДЫН ДУНД ХӨГЖЛИЙН

БЭРХШЭЭЛИЙН ТАЛААР ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

 

Улаанбаатар хот 2017.03.21

 

Үндэслэл:

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйл /Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Их, дээд сургуулиудын оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар "Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулана.

 

Зорилго:

Монгол улсад шинээр бэлтгэгдэж буй боловсон хүчин болох оюутан залуусын хандлагыг өөрчлөх, тэдний судалгааны ажлын чиглэлийг хөгжлийн бэрхшээл судлал салбар шинжлэх ухаан руу хандуулах.

 

Зорилт:

·МОХ-той хамтран тус уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулах

·Хувь, хүн аж, ахуй нэгж албан, байгууллагатай хамтран ажиллах

·Олон, нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах

 

Зохион байгуулагч:

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв

 

Хамрах хүрээ:

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудын оюутан залуус.

 

Хугацаа:

2017 оны I-II-р улиралд

 

Гарах үр дүн:

Оюутан залуусын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдлэг, мэдээлэл нэмэгдэж, ойлголт, хандлага эерэгээр өөрчлөгдсөн байна.

 

Дүгнэх журам:

Уралдаан хоёр үе шаттай явагдах ба I-р шатанд оролцогч илтгэлээ хэвлэмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. Уралдааны шүүгчид шилдэг 5 илтгэлийг сонгож, дараагийн шатанд шалгаруулна. II-р шатанд шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ.

Илтгэлийг 2017 оны 03 дугаар сарын 27 өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд СЗСҮТ-ийн БХНОХ-ийн 220 номерын өрөөнд хүлээж авна.

 

Илтгэлийн шалгаруулалт:

I-р шатны шалгаруулалтын дүнг 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдөр СЗСҮТ-ийн www.nrc.gov.mn цахим хуудаст нийтэлнэ. II-р шатны хэлэлцүүлэг 2017 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 13:30 цагт СЗСҮТ-д болно.

 

Сэдвийн цар хүрээ:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний их, дээд сургуульд суралцаж буй байдал, суралцахад тулгарч буй бэрхшээл, хэрэгцээ шаардлага,

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний суралцах нөхцөл бололцоо, судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх, суралцах эрхийн талаар,

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн идэвх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх,

4. Их, дээд сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн хүртээмжтэй орчин, түгээмэл загвар, гэх мэт нийгэм, олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчлөх, бие биенээ дэмжих, туслах эерэг сэтгэлгээг бий болгох, шинэ санал санаачлагыг дэвшүүлэх зэрэг агуулгатай бусад уялдаа холбоотой сэдвийг сонгож болно.

 

Илтгэлд тавигдах шаардлага:

1. Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;

2. Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;

3. Олон улсын туршлагыг харьцуулсан жишээ авсан байх;

4. Ашигласан ном зохиол, бүтээл, судалгаа, эх сурвалжийг тодорхой дурдсан байх;

5. Илтгэл нь A4 цаасан дээр мөр хоорондын зай 1.5, 12-ийн хэмжээтэй, 3-5 хуудсанд багтсан байна;

6. Илтгэл нь судалгаа, шинжилгээний бүтээлд үндэслэгдсэн байх ба зохиогчийн эрхийг зөрчөөгүй байна. Илтгэлийг Arial фондоор /MS Word/ бичсэн байна;

7. Илтгэлд зохиогчийн CV буюу товч намтрыг хавсаргасан байна;

8. Зохиогчийн овог, нэр, сургуулийн нэрийг илтгэлийн нүүрэнд бичсэн байна;

9. Илтгэл өмнө нь мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байна;

 

Хугацаа хожимдсон эсвэл энэхүү удирдамжид заасан тавигдах шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

 

Шагналын сан:

Шалгаруулалтын дүнд Тэргүүн байр 1, Дэд байр 1, 3 дугаар байр 1, Тусгай байр 3 илтгэлийг шалгаруулах ба дараах шагналын сантай байна.

1. Тэргүүн байр - 1 /Өргөмжлөл, шагналын хамт/

2. Дэд байр - 1 /Өргөмжлөл, шагналын хамт/

3. 3 дугаар байр - 1 /Өргөмжлөл, шагналын хамт/

4.Тусгай байр - 3 /Өргөмжлөл, шагналын хамт/

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.