Нойрсож буй гоо бүсгүй: Тэр өдөрт 22 цаг унтдаг, тааралдсан газраа

1131
1413816165512_Image_galleryImage__Ruckas_Videograbs_01322_    Өсвөр насны хүүхдүүд бусадтай харьцуулахад өдөр олон цаг унтах чадвартай байдаг. Харин залуухан эмэгтэй өдөрт 22 цаг унтана гэдэг томоохон асуудал юм. 20 настай эмэгтэй Бет Гүүдирийн энэхүү унтах өвчнийг мэргэжилтнүүд "нойрсож буй гоо бүсгүйн синдром” буюу Клейн-Левиний синдром хэмээн нэрлэдэг байна.

Эмэгтэйн хэт унтдаг мэдрэлийн системийн нөхцөл нь 16 настайгаас нь эхэлжээ. Тэрээр энэ үед өдөрт 18 цаг унтдаг байсан бол өдгөө 22 цаг унтдаг болсон аж. Түүний унтах өвчин таван долоо хоногт нэг удаа тогтмол давтагддаг бөгөөд Бетийн синдром хөдөлсөн тохиодолд 1-21 хоногийн турш өдөр бүр 22 цаг унтдаг байна. Синдром хөдлөнгүүт тэрээр хаана ч байсан шууд л унтчихдаг аж.

Мөн түүний унтаа үе эхэлсэн үед өдөрт хоёр цаг сэрүүн байдаг ч гэсэн 24 цагийн асаргаа хэрэгтэй гэнэ. Учир нь Бет сэрүүн үедээ бодит байдал, зүүд хоёроо ялгадаггүй бөгөөд заримдаа яг хүүхэд шиг болдог аж. Бетийн нойрсож буй гоо бүсгүйн синдром түүний гэр бүлд санхүүгийн болон сэтгэл зүйн хувьд маш том дарамт болдог байна.
Өдгөө дэлхий дээр 100 гаруй хүн ийм өвчинтэй тэмцэж байгаа гэнэ. Тэдний 70 хувь нь эрэгтэйчүүд аж. Харин өвчний шалтгааныг одоо хүртэл тогтоогоогүй байгаа юм.
Д.Идэр
www.24tsag.mn
1413816165512_Image_galleryImage__Ruckas_Videograbs_01322_
1413816165512_Image_galleryImage__Ruckas_Videograbs_01322_
1413816165512_Image_galleryImage__Ruckas_Videograbs_01322_

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>